Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар ‘Covid-19’ цар тахлын голомтын бүс болоод байгаа Улаанбаатар хот, Сэлэнгэ, мөн Архангай аймагт ирэх арванхоёрдугаар сарын 11-ний 06.00 цаг хүртэл хөл хориог сунгахаар шийдвэрлэлээ. Харин халдварыг хяналтдаа авсан Дархан-Уул, Говьсүмбэр, Дорноговь, Орхон болон бусад халдвар тархаагүй аймгуудад өндөржүүлсэн бэлэн байдал тогтоохоор болж, хатуу хөл хорины дэглэмийг бууруулахаар шийдвэрлэсэн байна.
Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн аймагт халдвар хамгааллын дэглэмийг сайтар мөрдөн аж ахуй нэгжүүд үйл ажиллагаа эрхэлнэ. Харин олон нийтийг хамарсан арга хэмжээг хоригложээ.
Мөн 17 градусаас доош согтууруулах ундааг худалдаанд гаргах асуудлыг шийдсэн байна.