• Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
No Result
View All Result
www.oknews.mn
Advertisement
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
No Result
View All Result
www.oknews.mn
No Result
View All Result
Home Дэлхий дахинд

Фүжи ууланд аялагчид оргилд хүрэх маршрутаар авирахын тулд мөнгө төлнө

2024-03-07
in Дэлхий дахинд, Онцлох мэдээ
0
Фүжи ууланд аялагчид оргилд хүрэх маршрутаар авирахын тулд мөнгө төлнө

Орон нутгийн эрх баригчид Японы аялал жуулчлалын өсөлтөөс үүдэлтэй түгжрэлийг бууруулахыг хичээж байгаа тул зуны авиралтын улирал эхлэхэд Фүжи уул руу хамгийн алдартай маршрутаар нь өгсөх  хүмүүсээс 2000 ¥ /ойролцоогоор 45000 төгрөг/ хураана.

Хөтчүүд хэт олон хүн ирж, уулын ариун цэврийн байгууламжид өмнө нь байгаагүй ачаалал үүсгэж байна гэжээ.

Уулыг тойрох  хоёр мужийн нэг нь болох Яманаши дахь Ёшидагийн замаар оргил руу өгсөх явган аялагчдаас долдугаар сараас эхлэн төлбөр авна. Өдөр бүр 4000 хүнээр хязгаарлагдаж, 16:00-03:00 цагийн хооронд нэвтрэхийг хориглоно гэж Киодо агентлаг мэдээлэв.

Өнөөг хүртэл уулчдаас 1000 ¥-ийн сайн дурын хандив өгөхийг л хүсдэг байжээ.

Явган аялагчид хөрш зэргэлдээх Шизүока мужийн гурван өөр маршрутыг үнэгүй ашиглах боломж хэвээр байна. Харин Ёшидагийн зам нь Токиогоос аялж буй уулчдад тохиромжтой, 60 орчим хувь нь уг замыг ашигладаг тул дээрх шийдвэр нийт тоог хязгаарлана гэдэгт албаныхан итгэлтэй байна. Таван үе шатнаас оргил руу гарахад дунджаар 5-6 цаг зарцуулдаг ч нөхцөл байдал, авирах чадвараас шалтгаалж арван цаг зарцуулах нь ч бий.

Японы Байгаль орчны яамны мэдээлснээр өнгөрсөн жилийн гурван сарын авиралтын улиралд 220 мянган жуулчин Фүжигийн 10 үе шатын найм дахийг давсан нь цар тахлын өмнөх тоотой ойролцоо байна.

Нээлтийн цагийн хязгаарлалт нь нар мандахыг харах сонирхолтой хүмүүс оргил дээр цагтаа гарах зорилготойгоор тав дахь шатнаас авиралтаа эхлүүлэхийн тулд оройтож ирэхээс сэргийлнэ гэж найдаж байна.

Японы хэвлэл мэдээллийн хэрэгслээр тоног төхөөрөмж муутай уулчдын нэг хэсэг нь ууланд зам зуураа унтаж хонодог тухай мэдээлжээ. Зарим нь өөрсдийгөө гэмтээж эсвэл өндрийн өвчнөөр өвчилдөг гэжээ.

Эх сурвалж: The Guardian

ShareTweetShare
Previous Post

Монгол эмэгтэйчүүдийн хамгийн түгээмэл нэрс

Next Post

Унаж, бэртэж буй 10 хүн тутмын 9 нь Улаанбаатарт байна

Next Post
Унаж, бэртэж буй 10 хүн тутмын 9 нь Улаанбаатарт байна

Унаж, бэртэж буй 10 хүн тутмын 9 нь Улаанбаатарт байна

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

2025-06-05
🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

2025-05-28
Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

2025-05-28
УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

2025-05-28
“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

2025-05-28
Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

2025-05-27
НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

2025-05-25
ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

2025-05-25
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

2025-05-25
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

2025-05-25
2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025-05-25
ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

2025-05-25
ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2025-05-25
www.oknews.mn

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

Биднийг дагаарай

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан