Улсын хэмжээнд 30 гаруй гэр бүлийн 100 орчим хүн өвчлөөд байна. Энэ бол 1.5 метрээс дотогш зайд амны хаалтгүй хамт байсан хүмүүс өвдөж байгаагийн баталгаа. Мэдээж нэг гэрт байгаа хүмүүс үргэлж амны хаалттай суугаад байхгүй. Энэ мэт ойрын хавьтлуудаас эх сурвалжтай халдвар зонхилж байна. Гэр бүлээс нэг хүн л өвчлөхөд бусад нь өвчлөхгүй байх тохиолдол байхгүй. Тэр гэр бүлээс 2-5 хүн өвдөж байна. Иймд иргэд 1.5 метрээс дотогш зайд аль болох харьцахаас зайлсхийх, нэг хүний бөөгнөрөл үүсгэхгүй байх нь чухал юм.