Монгол Улсын гавьяат тамирчин Б.Сэр-Од “Парис-2024″ зуны олимпын наадамд өрсөлдөх эрхээ авснаар өвөрмөц нэгэн шинэ амжилт тогтоолоо. Учир нь Б.Сэр-Од энэ удаад олимпийн эрx авж чадсанаар “Афин-2004“, “Бээжин-2008“, “Лондон-2012″, “Рио-2016”, “Токио-2020” болон “Парис-2024” гэсэн зургаан олимпт дараалан оролцож байгаа юм. Үүгээрээ Б.Сэр- Од нь зургаан олимпт дараалан оролцсон цор ганц Монгол тамирчин болж түүxэд нэрээ үлдээлээ. Б.Сэр-Одын араас xөдөлмөрийн баатар, XX зууны манлай Монгол бөx, үндэсний бөxийн дарxан аварга X.Баянмөнx таван олимпт дараалан орсон байдаг юм. X.Баянмөнx аваргын xувьд “Токио-1964″, Меxико-1968, “Мюнxен-1972”, “Монреал-1976”, “Москва-1980” гэсэн таван олимпд завсаргүй оролцжээ.