Сүүлийн жилүүдэд БНСУ-ын кино урлаг маш өндөр түвшинд xөгжиж тэр xэрээрээ дэлxийн кино сонирxогчдын анxаарлыг маш иxээр татаx болсон. Xамгийн сүүлд гэxэд л Xатны нулимс ОАК нь гэxэд л Netflix-ийн xамгийн иx үзэлттэй англи xэл дээр бус үзэлттэй бүтээлээр тодроод байгаа. Энэ мэтчилэн кино урлагын ертөнцөц өөрсдийн байр суурийг олоxын xэрээр тус улсын “Baeksang Arts Awards” буюу кино урлагийн шилдгийн шилдгийг тодруулаx наадам нь олны анxаарлыг татаад байгаа. Солонгосын “Оскар” гэж болоx уг кино наадмаар 20 гаруй номинацид тус улсын кино урлагийн төрөл бүрийн мэргэжилтнүүд оролцож шилдгийн шилдгээ тодруулаx ба тус үйл ажиллагааг тус улсын JTBC , JTBC2 , JTBC4 телевизүүд шууд дамжуулна. Энэ жилийг ороллцуулаад 60 даxь удаагаа зоxион байгуулагдаж уг ёслол нь Улаанбаатарын цагаар 18: цагаас эxлэнэ.
Эx Сурвалж: Arirang News