Зуны олимпын наадамд Монгол улсаас анх удаа О.Есүгэн, М.Энхжаргал гэсэн хоёр эмэгтэй боксчин олимпын рингэнд тулалдах болж байна.
Xарин Монголын эрэгтэй боксчид энэ удаагийн олимпт нэг ч тамирчин эрхээ авч чадсангүй.
Одоогийн байдлаар Монгол улсаас жүдо бөх, чөлөөт бөх, байт харваа, дугуй, буудлага, бокс, хүндийн өргөлт, хөнгөн атлетик гэсэн 8 төрөлд нийт 30 эрх албан ёсоор аваад байна.
Парисын олимпын эрх олгох тэмцээн уралдаан ингээд өндөрлөж байна.