Xуульч, өмгөөлөгч Г.Батбаяр нь 2024 оны дөрөвдүгээр сарын 27-ны өдөр машиндаа нас барсан байдалтай олдсон.
Талийгаачийн ар гэрийнxэн Г.Батбаяр агсныг гадны нөлөөтэй нас барсан гэж сэжиглэж буй.
Тэгвэл Г.Батбаяр агсны амь насаа алдсан шалтгаан болон холбогдох нөхцөл байдлыг тогтоох задлангийн болон бусад шинжилгээний хариу дүгнэлтүүд гарч хэргийн оролцогч нарт танилцуулжээ.
Ташрамд дурьдахад энэ төрлийн хэрэгт үхлийн шалтгаан тогтоох, эд зүйлс, биологи, ДНХ, орчны нөхцөл, харилцаа холбоо зэрэг 30-35 төрлийн шинжилгээ хийхээр мөн тооны шинжээч нар ажилладаг байна.