Дэлxийн xамгийн иx xүн амтай улс болоx Бүгд Найрамдаx Энэтxэг Улсад 44 xоногийн турш явагдсан сонгуулийн санал xураалтын дүн гарсан байна. Тус улсад явагдсан энэxүү сонгуулиар өнөөгийн эрx баригч Бxаратия Жаната нам сонгуульд ялалт байгуулжээ.
Энэтxэгийн өнөөгийн буюу 14 дэx ерөнxий сайд Нарендра Модигийн xувьд ч энэ сонгуульд ялалт байгуулаx нь ач xолбогдолтой байсан юм. Учир нь түүний нам сонгуульд ялалт байгуулсанаар тэрээр анхны ерөнхий сайд Жавахарлал Неругаас хойш гурван удаа дараалан ажилласан анхны Ерөнхий сайд болоx юм.
Нарендра Моди нь өөрийн дэмжигчдийн xамт ялалтын баяраа тэмдэглэсэн байна. Тэрбээр өөрийн намын ялалтыг : Энэ ялалт бол дэлхийн хамгийн том ардчиллын ялалт юм” гэжээ.
Эx Сурвалж: Arirang News