• Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
No Result
View All Result
www.oknews.mn
Advertisement
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
No Result
View All Result
www.oknews.mn
No Result
View All Result
Home Нийгэм

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

2024-06-10
in Нийгэм, Онцлох мэдээ, Орон нутаг
0
Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Өнгөрсөн хоногт: Баян-Өлгий, Дорнод, Орхон, Сэлэнгэ, Ховд, Хөвсгөл аймгийн нутгийн зарим газраар бага зэргийн бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон Дарьгангын тал нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно, бусад нутгаар бороо орохгүй. Нутгийн хойд хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас 6-11 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр +2…+7 градус, Их нууруудын хотгор, Орхон, Сэлэнгэ, Туул голын хөндий, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дарьгангын тал нутгаар +12…+17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +17…+22 градус, бусад нутгаар +8…+13 градус, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +20…+25 градус, говийн бүс нутгаар +30…+35 градус, бусад нутгаар +25…+30 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Шөнөдөө багавтар үүлтэй, бороо орохгүй. Өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруунаас 6-11 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +12…+14 градус, өдөртөө +24…+26 градус дулаан байна.

Төлөв байдал: 11-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 12-нд нутгийн зарим газраар, 13, 14-нд нутгийн зүүн хагаст бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. 12-нд нутгийн хойд, 13-нд нутгийн зүүн хэсгээр бага зэрэг сэрүүсэж Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө +1…+6 градус, өдөртөө +17…+22 градус, говийн бүс нутгаар шөнөдөө +14…+19 градус, өдөртөө +27…+32 градус, бусад нутгаар шөнөдөө +8…+13 градус, өдөртөө +22…+27 градус дулаан байна.

Гал түймэр:

Дархан-Уул аймаг, Дархан сум 5 дугаар баг хүнсний дэлгүүрийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 06.09-ний өдрийн 13:26 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Г-ын 3х12 метрийн хэмжээтэй хүнсний дэлгүүрийн дээврийн хэсэг шатаж байсныг  ажиллаж унтраасан.

Өвөрхангай аймаг, Хархорин сум Ганган-Орхон багийн амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 06.09-ний өдрийн 17:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хархорин сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 45 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Т-ын 3х3 хэмжээтэй амбаар шатаж байсныг ажиллаж унтраасан.

Баян-Өлгий аймаг, Цэнгэл сум 8 дугаар  баг суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 06.09-ний өдрийн 19:07 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Цэнгэл сум дахь Гал түймэр унтраах, аврах 71 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Н-ын  “Уаз 220692” загварын суудлын автомашины бүхээгийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 14 дүгээр хороо ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 06.10-ны өдрийн 01:25 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Т-ын  “Норд бенз” загварын автомашины чиргүүлийн хойд талын дугуй шатаж байсныг ажиллаж унтраасан.

2. Ой, хээрийн түймэр – Ой, хээрийн түймэр

Сэлэнгэ аймаг, Түшиг сум Ар нуга багийн “Жаргалантын-Ам” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 190 км-т, сумын төвөөс зүүн зүгт 60 км-т/Ой, хээрийн гал түймэр гарсан байж болзошгүй, түймрийн утаа харагдаж байна гэсэн дуудлагыг Хилийн цэргийн 0243 дугаар ангийн жижүүрээс 06.09-ний өдрийн 08:10 цагт хүлээн авсан. Хилийн цэргийн 0243 дугаар ангийн 3 дугаар заставын алба хаагчид, Түшиг сумын Мэргэжлийн ангийн алба хаагчид мөн өдрийн 10:57 цагт түймрийг цурамд оруулж, 13:20 цагт бүрэн унтрааж, сумын Байгаль орчны байцаагчид хүлээлгэн өгсөн. Урьдчилсан байдлаар түймэрт 25 га орчим талбай шатсан.

Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Улаанбаатар хот, Багануур дүүрэг 5 дугаар хорооны Хөдөө хэсэг, “Хэрлэн”-гийн гүүр гэдэг газар 2 зорчигчтой суудлын автомашин онхолдож, 1 хүн нь автомашины төмөр хийцэд хавчуулагдсан тухай дуудлагыг 06.09-ний өдрийн 22:17 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчдыг очиход  “Тоёота харриер” загварын суудлын автомашин автозамын зорчих хэсгийн хажуу тал руу онхолдож, жолооч С /48 настай, эмэгтэй/ автомашины бүхээг дотороо хавчуулагдсан байсныг “Холматро”-ийн задаргааны багаж ашиглан ажиллан эсэн мэнд гаргаж, зорчигч Д /54 настай, эмэгтэй/-гийн хамт тус дүүргийн Эрүүл мэндийн төвийн эмчид хүлээлгэн өгсөн.

Улаанбаатар хот, Налайх дүүрэг 6 дугаар хороо хиймэл нуурын усанд 1 хүн живсэн тухай дуудлагыг 06.09-ний өдрийн 13:50 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах бүлгийн алба хаагчдыг очиход иргэн Т /16 настай, эрэгтэй/ хиймэл нуурын усанд орж байгаад живсэн байсан тул эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 16:06 цагт нуурын усны 2 метрийн гүнээс цогцсыг нь олж гарган, тус дүүргийн Цагдаагийн хэлтсийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн.

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 24 дүгээр хороо цонхоор хүн унах гэж байна гэсэн дуудлагыг 06.09-ний өдрийн 23:48 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход барилгын  иргэн Б/39 настай, эрэгтэй/ дээд давхраас нь аврагч аврах олс ашиглан бууж, тухайн иргэнийг дотогш оруулан аюулгүй болгож, Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст хүлээлгэн өгсөн.

Баян-Өлгий аймаг, Өлгий сум 2 дугаар багийн 12 дугаар гудамжинд гурил хэрчих төхөөрөмжид 1 хүн гараа хавчуулсан тухай дуудлагыг 06.09-ний өдрийн 23:09 цагт хүлээн авсан. Тус  аймгийн Онцгой байдлын газрын  Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Ж /35 настай, эмэгтэй/ гурил хэрчих төхөөрөмжид зүүн гарын хуруу хэсгийг  хавчуулсан байсныг ажиллан гаргаж, аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүлээлгэн өгсөн.

Эх Сурвалж; ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

ShareTweetShare
Previous Post

Улаанбаатарт 26 хэмийн дулаан байна

Next Post

Энэ 7 хоногт Монгол Улсад

Next Post
Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

2025-06-05
🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

2025-05-28
Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

2025-05-28
УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

2025-05-28
“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

2025-05-28
Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

2025-05-27
НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

2025-05-25
ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

2025-05-25
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

2025-05-25
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

2025-05-25
2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025-05-25
ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

2025-05-25
ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2025-05-25
www.oknews.mn

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

Биднийг дагаарай

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан