2024 оны 21-22-нд шилжих шөнө үргэлжлэн орсон борооны улмаас үүссэн нөхцөл байдалтай холбоотой 23 дуудлага бүртгэгдсэн байна. Ингэснээр үерийн нөхцөл байдал тодорхойлогдсоноос хойш нийт 93 дуудлага бүртгэгдээд байна. Үүнээс 40 дуудлагад заавар зөвлөмж өгч, 53 дуудлагад хариу арга хэмжээ авч ажиллаж байна. Өнөөдөр шиврээ бороо үргэлжлэн орж Сэлбэ гол далангаа давж, үерийн эрсдэл үүсэж болзошгүй байгаа тул Сэлбэ гол болон дунд гол дагуух 3 байршилд 5 аж ахуй нэгж Сэлбэ голын зүүн эрэгт 200-300 м урттай, 120-150 см өндөртэй шороон даланг босгож, 1400 м3 лагыг голоос цэвэрлэн гаргаж хүчитгэх ажил хийж байна. Мөн Сэлбэ апартмент орчимд ус соруулах 2 машинаар бохир усны 3 худаг борооны уснаас сэргийлэн өндөрлөлөө.