Өнөөдрийн байдлаар Туул голын усны түвшин Улаанбаатар хот орчмоор өмнөх өдрөөс 53 см нэмэгдэж, үерийн аюултай түвшинг 71 см давж үерлэж байна гэж Цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ. Иймд Туул голын үерийн хамгаалалтгүй хэсэг буюу хотын дээд болон ялангуяа доод чиглэл болох Био, Сонгино орчмын иргэдийг нүүлгэн шилжүүлэх арга хэмжээг яаралтай төлөвлөх шаардлагатай байна гэжээ.