БНСУ-ын ‘K-pop’ урсгалаар уран бүтээлээ туурвидаг ‘BLACKPINK’ охидын хамтлаг ‘YouTube Music’ стриминг үйлчилгээтэй хамтран энэ сарын сүүлээр анхны цахим тоглолтоо хийхээр болжээ.
‘YG Palm Stage – 2020 BLACKPINK: The Show’ нэртэй тоглолт 12 дугаар сарын 27-нд болно гэж ‘YG’ энтертайнмент мэдээлсэн байна.
‘BLACKPINK’ баасан гарагт ‘YouTube’ цахим хуудсаар дамжуулан тоглолтынхоо талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх ажээ.
‘YouTube’ дэх хамгийн алдартай поп хамтлагуудын нэг ‘BLACKPINK’-ийн ‘YouTube’ суваг нь 53.9 сая дагагчтай юм. Мөн клипүүдийг нь гурван тэрбум гаруй удаа үзсэнээс 2018 онд гаргасан ‘Ddu-du Ddu-du’ дууных нь хандалт 1.4 тэрбум давжээ.