Кураш бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Ж.Энхсайхан хүрэл медаль хүртлээ.
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо энэ сарын 8-12-ны өдрүүдэд зохион байгуулж буй Кураш бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 75 кг-ын жинд Сэлэнгэ аймгийн ОБГ-ын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн гал түймрийн улсын хяналтын байцаагч, хошууч Ж.Энхсайхан хүрэл медаль хүртлээ.
Өсвөр, залуучуудын ес дэх, ахмадын ангиллын гурав дахь удаагийн энэхүү тэмцээнийг Монгол Улс 2 дахь удаагаа зохион байгуулж байна.
Тэмцээнд нийт 34 орны 300 гаруй тамирчин өрсөлдөж байна.