• Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
No Result
View All Result
www.oknews.mn
Advertisement
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
No Result
View All Result
www.oknews.mn
No Result
View All Result
Home Дэлхий дахинд

“Герман дахь монголчуудын түүх, соёлын дурсгалууд” номын нээлт боллоо

2024-12-10
in Дэлхий дахинд, Нийгэм, Соёл урлаг
0
“Герман дахь монголчуудын түүх, соёлын дурсгалууд” номын нээлт боллоо

Монголын түүх, соёлтой холбоотой дурсгалууд дэлхийн олон оронд хадгалдаг бөгөөд эдгээр дурсгал нь судалгааны эргэлтэд бага орж, олон сонирхолтой түүхийн гэрч болсоор өнөөдрийг хүрчээ.

“Дэлхийд тархсан өв” төслийг санаачлагч С.Чулуун 2018 онд анх ХБНГУ-ын Берлин хот дахь Угсаатны зүйн музейн сан хөмрөгтэй танилцаж, тус музейд хадгалагдаж буй Монголын түүх, угсаатны зүй, соёлтой холбоотой сонирхолтой эд өлгийн зүйлсийг үзэж, хамтран нийтлүүлэх хүсэлт тавьснаар “Герман дахь монголчуудын түүх, соёлын дурсгал” бүтээлийг хэвлэж, ном болгон олны хүртээл болголоо.

Номын ерөнхий редактор, төслийн удирдагч С.Чулуун “Бид төслийг 10 гаруй жилийн өмнө эхлүүлж, энэ хугацаанд монголчуудтай холбоотой түүх, соёлын эд өлгийн зүйлсийг эрж хайх судлан шинжлэх, хэвлэн нийтлүүлэх ажлыг хийсээр 10 гаруй боть цуврал болгон нийтлүүлээд байна. Энэ удаад Германд хадгалж байгаа Монголын түүх, соёлын дурсгалуудыг хэвлэн нийтэлж, олон түмэнд түгээж байна. Герман бол Монголын соёлын өвийг цогцоор нь хадгалж байгаа улс. Дурсгалуудын онцлог нь монголын угсаатны зүй, шашин судлал, XVIII зууны англи язгууртны гэрэл зураг, XIV зууны үеийн монгол хаадын захидал бичгүүд, хошуудын газрын зураг, XIII-XIV зууны үеийн Ил хаант улсын үеийн зургууд зэрэг сонгодог дурсгалууд орсон бүтээл.

Цаашдаа нийт 20 боть хийснээр дэлхий дахинд буй Монголын соёлын өвийн дурсгалууд цогцоороо бүтээл болж гарч судалгааны эргэлтэд орж байгаа юм. Энэүү номын нээлтэд өөрийн биеэр хүрэлцэн ирсэн эрхэм анд Ларс Кристиан Кох танд гүн хүндэтгэл илэрхийлье. Мөн энэ жил хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт ойн 50 жил тохиож буй. Энэ хүрээнд Герман дахь Монголын соёлын өв, Монгол-Германы хамтарсан судалгааны үр дүнг орчин үеийн техник технологийг ашиглан “Орхоны хөндийн” виртуаль музейн цахим хуудсыг монгол, герман, англи зэрэг гурван  хэл дээр  хүртээмжтэй хэлбэрээр олон нийтэд хүргэж байгаагаараа онцлог” гэдгийг тодотгов.

Энэ үеэр номын нээлтэд хүндэт зочноор оролцож буй Хумбольдт Форум дахь Угсаатны зүйн музейн захирал доктор, профессор Ларс Кристиан Кох “Монгол Улсын санаачилгаар энэхүү номыг маш богино хугацаанд хэвлүүллээ. Ном хэвлэгдсэнээр дараа дараагийн ажлын эхлэлийг тавьж, ирэх жил хоёр дахь ботийг хэвлүүлнэ. Манай улсын музейд Монголын түүх, соёлтой холбоотой 1000 гаруй дурсгалыг хадгалж байгаа учраас Монголын ард түмэнд үзүүлэх таниулах ажлыг хийх болно. Германд хадгалж буй соёлын дурсгалт зүйлсийн цуглуулга нь музейн мэргэжилтнүүд, олон нийтийн анхаарлыг ямагт татсаар ирсэн бөгөөд манай улс эртнээс Монголын тухай үзэсгэлэнг гаргасаар ирсэн нь германчууд танай түүхийг сонирхдог нь харагдаж байна. “Чингис хаан” үндэсний музейг агуулгын хувьд гайхалтай хийсэн байна. Нэг цагийн дотор Монголын талаарх анхын хичээлийг олж авлаа. Бүтэн өдөржин үзвэл монголын талаарх бүрэн дүүрэн мэдлэгийг авах боломжтой юм байна, цаашид музей хооронд илүү ойр хамтран ажиллана” гэлээ.

Дашрамд дурдахад, Германд хадгалж буй Монголын соёлын дурсгалт зүйлсийн цуглуулгаар 1930 онд “Хойд Азийн урлаг, соёл”, 1933 онд “Монгол ардын аж байдал” тусгай үзэсгэлэн, 1935 оноос Угсаатны зүйн музейн байр байсан Königgrätzer Strasse-д монгол соёлын тухай байнгын үзэсгэлэн, 1973 оноос байнгын үзэсгэлэнгүүд гарч байсан аж.

ShareTweetShare
Previous Post

100 мянган ам.долларын шагналын сантай Дота2-ын тэмцээн Монголд эхэллээ

Next Post

Ерөнхийлөгчийн санаачилсан “Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн зээлийн санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурлаа

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

2025-06-05
🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

2025-05-28
Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

2025-05-28
УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

2025-05-28
“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

2025-05-28
Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

2025-05-27
НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

2025-05-25
ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

2025-05-25
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

2025-05-25
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

2025-05-25
2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025-05-25
ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

2025-05-25
ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2025-05-25
www.oknews.mn

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

Биднийг дагаарай

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан