• Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
No Result
View All Result
www.oknews.mn
Advertisement
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
No Result
View All Result
www.oknews.mn
No Result
View All Result
Home Дэлхий дахинд

Халзан бүргэдийг АНУ-ын үндэсний шувуугаар зарлажээ

2024-12-26
in Дэлхий дахинд, Онцлох мэдээ
0
Халзан бүргэдийг АНУ-ын үндэсний шувуугаар зарлажээ

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден халзан бүргэдийг албан ёсоор үндэсний шувуу болгох тухай хуульд Зул сарын баярын өмнөх өдөр гарын үсэг зуржээ.

Цагаан толгойтой, шар хошуутай энэ шувууны дүрс 1782 оноос хойш баримт бичгүүдэд ашиглагдаж, Төрийн их тамга дээр олон жилийн турш төрийн бэлгэ тэмдэг байсаар ирсэн юм.

Гэтэл Конгресс өнгөрсөн долоо хоногт холбогдох хуулийн төслийг баталж, гарын үсэг зуруулахаар Ж.Байденд илгээх хүртэл уг шувууг үндэсний шувуу гэж албан ёсоор тунхаглаагүй байжээ.

“250 орчим жилийн турш бид халзан бүргэдийг үндэсний шувуу гэж тунхаглаагүй ч гэсэн үндэсний шувуу гэж нэрлэсээр ирсэн. Харин одоо энэ цол албан ёсных болж байна” гэж Бүргэд судлалын үндэсний төвийн төлөөлөгч Жэк Дэвис ярилаа.

Гэхдээ халзан бүргэдийн үндэсний статусын тухайд хүн бүр санал нийлдэггүй. АНУ-ыг үндэслэгч Бенжамин Франклин уг амьтныг улс орноо төлөөлүүлэхээр сонгосныг эсэргүүцэж “муу суртахууныг илэрхийлэгч шувуу” хэмээн үзэж байжээ. Гэсэн хэдий ч Конгрессын гишүүд бүгд Б.Франклины үзэл бодолтой санал нийлээгүй байна.

Халзан бүргэдийг бусад бүргэд шувуудын адилаар хүч чадал, эр зориг, эрх чөлөө, үхэшгүй мөнхийн бэлгэдэл гэж үзсээр ирсэн гэж АНУ-ын Ахмад зүтгэлтнүүдийн асуудал эрхэлсэн яам мэдэгджээ. Мөн бусад бүргэдээс ялгаатай нь халзан бүргэд бол зөвхөн Хойд Америкийн уугуул шувуу юм.

Халзан бүргэдийг үндэсний шувуу хэмээн тунхаглах тухай хуулийг Миннесота муж улсын хууль тогтоогчид санаачилжээ. Сенатч Эми Клобучарын хэлснээр, энэ муж улсад халзан бүргэд шувуу хамгийн олон тоогоор суурьшин нутагладаг байна.

Мөн халзан бүргэд нь 1940 оны Төрийн сүлдний тухай хуулийн дагуу хамгаалагдсан бөгөөд уг шувууг худалдах, агнахыг хориглосон байдаг. Нэгэн цагт устаж үгүй болохын ирмэгт тулаад байсан боловч 2009 оноос хойш тоо толгой нь эрс өсжээ.

Халзан бүргэдийн тухай хуулийн төсөл нь Зул сарын баярын өмнөх өдөр Ж.Байдены гарын үсэг зурсан 50 хууль тогтоомжийн нэг юм. Тэдгээр баримт бичгүүдийн дотор их сургуулийн хотхон дахь хүчирхийлэл, амь насаа алдах явдлыг бууруулах тухай хууль мөн багтжээ.

ShareTweetShare
Previous Post

Метро барихаар газрын гадаргаас доош 30 метрийн гүнд 42 цэгийг өрөмджээ

Next Post

Алба хаагчид долоон мянга гаруй хүний амийг аварчээ

Next Post
Алба хаагчид долоон мянга гаруй хүний амийг аварчээ

Алба хаагчид долоон мянга гаруй хүний амийг аварчээ

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

2025-06-05
🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

2025-05-28
Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

2025-05-28
УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

2025-05-28
“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

2025-05-28
Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

2025-05-27
НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

2025-05-25
ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

2025-05-25
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

2025-05-25
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

2025-05-25
2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025-05-25
ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

2025-05-25
ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2025-05-25
www.oknews.mn

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

Биднийг дагаарай

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан