• Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
No Result
View All Result
www.oknews.mn
Advertisement
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
No Result
View All Result
www.oknews.mn
No Result
View All Result
Home Нийгэм

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсан өдрийг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа

2024-12-31
in Нийгэм, Соёл урлаг, Спорт, Улс төр
0
Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсан өдрийг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган, эрхэлсэн ажил, салбартаа өндөр амжилт гарган, эх орноо хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ.

Гавьяат багш цолоор:
  • Төрийн албаны зөвлөлийн ахмад ажилтан, багш Гарьдын Дагва,
  • МУИС-ийн Эдийн засаг, бизнесийн сургуулийн ахмад багш, доктор, профессор Цэвэгжавын Цэвээн,
  • Нийслэлийн Ерөнхий боловсролын 86 дугаар сургуулийн ахмад багш Сандуйжавын Билэгмаа,
  • МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Биологийн тэнхимийн зөвлөх, доктор, дэд профессор Даваасүрэнгийн Түмэнжаргал,
Гавьяат хуульч цолоор:
  • Монголын нотариатчдын танхимын гишүүн, нотариатч Балдангийн Шатар,
Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цолоор:
  • ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн захирал, Хэл шинжлэлийн ухааны доктор, дэд профессор Жанцангийн Бат-Ирээдүй,
Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор:
  • Хэнтий аймгийн Батноров сумын Соёлын төвийн захирал асан Ичинхорлоогийн Буянхишиг,
  • Монголын “Саран ээж” нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Данзангийн Лхамсүрэн,
  • Найруулагч, Гэрлэх ёслолын ордны захирал Маруушийн Уянга,
  • Монголын үндэсний музейн захирал Бямбажавын Сарантуяа,
Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор:
  • СУИС-ийн Хөгжмийн урлагийн сургуулийн зөвлөх багш, Урлаг судлалын ухааны доктор, дэд профессор Данзангийн Энхцэцэг,
Байгаль орчны гавьяат ажилтан цолоор:
  • Орхон аймаг дахь Байгаль хамгаалах зөвлөлийн дарга, ойжуулагч Жанчивдоржийн Баярсайхан,
  • “Эко Монгол эрдэнэ” МСҮТ-ийн захирал, дэд профессор Лувсаннамжилын Эрдэнэтөгс,
Хүний гавьяат эмч цолоор:
  • АШУҮИС-ийн Яаралтай тусламж, мэдээгүйжүүлгийн тэнхимийн эрхлэгч, Анагаах ухааны доктор, профессор Лүндэгийн Ганболд,
  • Ховд аймгийн Баруун бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн ахмад эмч, клиникийн профессор Жалцангийн Янжмаа,
  • Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Толгой, хүзүү, чих, хамар, хоолойн мэс заслын тасгийн зөвлөх эмч, клиникийн профессор Дамбын Чулуунбаатар,
  • “Өргөө” амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн Эх барих, эмэгтэйчүүдийн их эмч, клиникийн профессор Хөхөөгийн Оюунгэрэл,
  • “Амгалан амаржих газар” төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн захирал, Анагаах ухааны доктор, клиникийн профессор Цэлээжавын Батболд,
  • “Бид” эмнэлгийн эрхлэгч, чих, хамар, хоолойн их эмч Долоонжингийн Итгэл,
Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан цолоор:
  • Эрүүл мэндийн яамны харьяа Хүүхдийн төв сувиллын захирал, хүний их эмч Дашдоржийн Атармаа,
Үйлчилгээний гавьяат ажилтан цолоор:
  • Булган аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга асан Маанийн Оюунбат,
  • Хэнтий аймгийн Засаг дарга асан Чойжингийн Эрдэнэбаатар,
  • Дархан-Уул аймгийн Улаан загалмайн хорооны дарга Балжингийн Отгонбаяр,
  • Төр, захиргааны байгууллагын ахмад ажилтан Базаррагчаагийн Батболд,
Гавьяат барилгачин цолоор:
  • Барилга хөгжлийн төвийн хэлтсийн дарга асан, Монгол Улсын зөвлөх инженер Ламжавын Баярсайхан,
  • “Мишээл групп” ХХК-ийн ерөнхий инженер, Монгол Улсын Зөвлөх инженер Намбарын Нямдорж,
Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор:
  • “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Үйлдвэрлэлийн бодлогын газрын дарга Пүрэвийн Батболор,
  • “Платинум Ланд” ХХК-ийн зөвлөх Ёндонжунайн Гажидмаа,
Гавьяат жүжигчин цолоор:
  • УДБЭТ-ын балетын гоцлол бүжигчин Ганзоригийн Батчимэг,
Гавьяат дасгалжуулагч цолоор:
  • Монголын хоккейн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, хоккейн багш дасгалжуулагч, Олон улсын хэмжээний мастер Арслангийн Мэргэн,
Гавьяат тамирчин цолоор:
  • Гардан тулааны дэлхийн аваргын хошой мөнгөн медальт, Олон улсын хэмжээний мастер Мөнх-Эрдэнийн Баттүшиг,
 Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор:
  • Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Салбарын бодлого, зохицуулалтын газрын ахлах референт Бархасын Ганзориг,
  • Ахмад багш Балганы Бадрал,
  • “Номадс турс экспедишнс” ХХК-ийн ахлах менежер Пүрэвжавын Гантулга,
  • Морин хуур болон сонгодог хөгжмийн мастер урлаач Дамчаагийн Түвшинтөр,
  • УИХ-ын Тамгын газрын референт Базарын Ариунзаяа,
  • “Эрчим инженеринг” ХХК-ийн захирал Махбалын Батболд,
  • Төр, захиргааны байгууллагын ахмад ажилтан, жолооч Цэрэнгийн Цэдэн,
  • “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Төслийн удирдлага, хөгжлийн хэлтсийн ахлах инженер Лхамсүрэнгийн Батсүх,
  • “Монгол хаан” театрын гоцлол бүжигчин Лхагвасүрэнгийн Энхболор,
Алтан гадас одонгоор:
  • “Интернэйшнл медикал центер” ХХК-ийн гүйцэтгэх захирал Яндагийн Нямтогтох,
  • “Говь” ХК-ийн сүлжмэлийн үйлдвэрийн мастер Дашийн Болормаа,
  • “Араг” продакшны хөтлөгч, продюсер Жүгдэрнамжилын Бадамханд,
  • Чөлөөт уран бүтээлч, дуучин Ядамсүрэнгийн Гэрэлчулуун,
  • Дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин Бямбажавын Монголхүү,
  • “Газар шим үйлдвэр” ХК-ийн үйлдвэрийн дарга Чүлтэмийн Оюунбилэг,
  • “Булигаар” ХК-ийн технологич Санжсүрэнгийн Оюунсүрэн,
  • “Контейнер хаус” ХХК-ийн захирал Лувсанцэрэнгийн Баярцэнгэл,
  • Эрдэс баялагийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Чимэд-Осорын Сувдаа,
  • “Блю инфинти” ХХК-ийн гүйцэтгэх захирал Хишгээгийн Мөнхцацрал,
  • АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлгийн Мэдээгүйжүүлэг хагалгааны сувилагч Чойсүрэнжавын Нарандэлгэр,
Хөдөлмөрийн хүндэт медалиар:
  • Татварын ерөнхий газрын Татвар хураалтын удирдлага, арга зүйн газрын татварын улсын байцаагч Балгансүрэнгийн Баянжаргал,
  • “И-Монгол академи” улсын төсөвт үйлдвэрийн газрын Цахим засаглалын хэлтсийн дарга Хатанбаатарын Энхманлай,
  • “Фортиус” фитнессийн багш, дасгалжуулагч Мандалбаярын Алтанжаргал,
  • “Инновэйшн инвестмент” ХК-ийн гүйцэтгэх захирал Гомбодоржийн Эрдэнэмөнх,
  • “Цэгц” ХХК-ийн гүйцэтгэх захирал Батмөнхийн Баярсайхан нарыг шагналаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль хүртсэн эрхмүүдэд болон тэдний гэр бүл, хамт олонд нь амжилт хүслээ.

Мөн Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жилийн ойн баярын мэнд хүргэж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.

ShareTweetShare
Previous Post

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН 2024 ОНЫ ОНЦЛОХ 10 АЖИЛ

Next Post

Олон улсын буудлагын спортын холбоо 2025 оны тэмцээний хуваариа зарлажээ

Next Post
Олон улсын буудлагын спортын холбоо 2025 оны тэмцээний хуваариа зарлажээ

Олон улсын буудлагын спортын холбоо 2025 оны тэмцээний хуваариа зарлажээ

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

2025-06-05
🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

2025-05-28
Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

2025-05-28
УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

2025-05-28
“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

2025-05-28
Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

2025-05-27
НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

2025-05-25
ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

2025-05-25
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

2025-05-25
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

2025-05-25
2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025-05-25
ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

2025-05-25
ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2025-05-25
www.oknews.mn

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

Биднийг дагаарай

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан