• Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
No Result
View All Result
www.oknews.mn
Advertisement
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
No Result
View All Result
www.oknews.mn
No Result
View All Result

ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА, ЗАСАГ ДАРГА НАР ЗАСГИЙН ГАЗРЫН БОДЛОГЫГ БОДИТ АЖИЛ БОЛГОХ, ИРГЭНДЭЭ ҮР ДҮНГ НЬ ХАЯГЛАН ХҮРГЭХ ИТГЭЛ, ҮҮРЭГ ХҮЛЭЭСЭН ХҮМҮҮС

2025-01-17
in Нийгэм, Редакцийн сонголт, Улс төр
0
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА, ЗАСАГ ДАРГА НАР  ЗАСГИЙН ГАЗРЫН БОДЛОГЫГ БОДИТ АЖИЛ БОЛГОХ, ИРГЭНДЭЭ ҮР ДҮНГ НЬ ХАЯГЛАН ХҮРГЭХ ИТГЭЛ, ҮҮРЭГ ХҮЛЭЭСЭН ХҮМҮҮС
Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан 2025 оны нэгдүгээр сарын 14-нд болж аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга нар оролцлоо. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус хуралдааны үеэр Бүсийн зөвлөлүүдийг байгуулах, ажиллах журам, зохион байгуулалтын асуудлыг танилцуулж, хэрэгжүүлэхийг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханд, бүсийн хөгжлийн чуулганыг энэ оны гуравдугаар сараас өмнө зохион байгуулах, 2040 хүртэлх бүсийн хөгжлийн төлөвлөгөө боловсруулж, хэлэлцэхийг Аймаг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга нарт үүрэг болголоо.
Мөн хамтарсан Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт 14 мега төсөл, 14 эрх зүйн реформыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж ажиллахыг Аймаг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга нарт даалгав.
ЗГХЭГ-ын дарга Н.Учрал “Хамтарсан Засгийн газар 2028 онд Дотоодын нийт бүтээгдэхүүнийг 132.3 их наяд төгрөг, нэг хүнд ногдох ДНБ-ийг одоогийн ханшаар 10.0 мянган ам.долларт хүргэх тодорхой бөгөөд том зорилготой. Том зорилго, тодорхой даалгавраа заавал биелүүлэхийн тулд шинэ эдийн засгийг бүтээж угсарч босгох зайлшгүй шаардлагатай байна. Та бүхэн бол Засгийн газрын бодлогыг орон нутагт бодит ажил болгох, иргэндээ үр дүнг нь хаяглан хүргэх итгэл, үүрэг, даалгавар хүлээсэн хүмүүс. Гучин жилийн дуусдаггүй яриануудыг дуусгах гэж бид хамтарсан. Гучин жилийн өмнөх засаг дарга нарын үед эхэлсэн яриаг ажил болгох гэж хамтарсан. Улс төр хийж биш ажил хийж хөгжинө. Улс төр багатай, ажил ихтэй байхыг бүх албан тушаалтнаас ард түмэн, цаг үе шаардаж байна” гэсэн юм.
Бүсүүдийн тэргүүлэх чиглэлийг:
– Хангайн бүсийг “Уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн бүс бөгөөд хот байгуулалтын дэд бүс”,
– Баруун бүсийг “Эрчим хүчний төрөлжсөн бүс бөгөөд байгалийн аялал жуулчлалын дэд бүс”,
– Хойд бүсийг “Байгалийн аялал жуулчлалын төрөлжсөн бүс бөгөөд аж үйлдвэрийн дэд бүс”,
– Говийн бүсийг “Аж үйлдвэрийн төрөлжсөн бүс бөгөөд ногоон эрчим хүчний дэд бүс”,
– Төвийн бүсийг “Хөдөө аж ахуйн төрөлжсөн бүс бөгөөд аж үйлдвэрийн дэд бүс”,
– Зүүн бүсийг “Түүхэн аялал жуулчлалын төрөлжсөн бүс бөгөөд эрчимжсэн хөдөө аж ахуйн дэд бүс”,
– Улаанбаатарын бүсийг “Олон улсын банк, санхүү, бизнесийн хөгжлийн төв” хэмээн тодорхойлсон.
Засгийн газар 2024-2028 онд
– Аймгийн төвүүдийг хооронд нь болон хилийн боомттой холбосон бүсчилсэн хөгжлийн “ТАВАН ТОЙРОГ” авто зам,
– Зүүн бүсэд Буйр нуурын усан хил, 4С онгоцны буудал,
– Баруун бүсэд Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц,
– Хойд бүсэд Эгийн голын усан цахилгаан станц,
– Төвийн бүсэд Шинэ Зуунмод хот,
– Хангайн бүсэд Шинэ Хархорум хот,
– Говийн бүсэд Таван толгойн цахилгаан станц, Газрын тос боловсруулах үйлдвэр, Гашуунсухайт-Ганцмод, Ханги-Мандал, Шивээхүрэн-Сэхээ боомтуудын хил дамнасан төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминал,
– Зүүн, баруун босоо эдийн засгийн коридорыг хөгжүүлэх төслүүд зэрэг бүсийн нийгэм, эдийн засгийг дэмжсэн бүтээн байгуулалтуудыг хэрэгжүүлж дуусгахаар төлөвлөж буй юм.

 

Previous Post

Камерын тусламжтайгаар 520 гэмт хэрэг, зөрчлийг шуурхай илрүүлжээ

Next Post

УРАНАА АШИГЛАХ ДУУСДАГГҮЙ ЯРИАГ ДУУСГАЛАА

Next Post
УРАНАА АШИГЛАХ ДУУСДАГГҮЙ ЯРИАГ ДУУСГАЛАА

УРАНАА АШИГЛАХ ДУУСДАГГҮЙ ЯРИАГ ДУУСГАЛАА

Discussion about this post

Шинэ мэдээ

Exploring BNB Gambling Sites for Crypto Enthusiasts

2026-03-08

Decoding Dexscreener: Essential Insights for Crypto Traders

2026-03-08

Кракен маркетплейс: Обзор зеркал онион, входа и функционала

2026-03-06

Casino Fair Go Mobile Compatibility Play on All Devices

2026-03-06

OscarSpin Login Schritt-für-Schritt Anleitung für den Zugang

2026-03-06

Lorem ipsum dolor sit amet

2026-03-06

Interface de Betify Casino adaptée aux préférences des joueurs

2026-03-04

How to Find and Use Bizzo Casino No Deposit Bonus Codes Before Signing Up

2026-03-04

Popular Slot Machines at Bizzo Casino Spinomenal Slotmill and Play N Go Titles

2026-03-04

Conseils pour choisir sa machine à sous sur Betify

2026-03-04

Customer Support for Australian Players at Rocketplay Casino

2026-03-04

Fairgo Casino Login Security Tips for Account Protection

2026-03-04

Кракен маркет 2026: Зеркала, вход на онион и полная инструкция

2026-03-01

Decoding Dexscreener: Your Ultimate DEX Scanner Guide

2026-03-01

Your Ultimate Guide to Dexscreener: Elevate Your Trading Strategy

2026-03-01
www.oknews.mn

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

Биднийг дагаарай

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан