ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа : Арванхоёрдугаар сарын 8, 9, 10-нд ХӨСҮТ-ийн гурван ажилтан халдварт өртсөн. Тэдний ойрын хавьтал нийт 94 хүнийг тусгаарлан ажиглах байранд тусгаарлан ажиглалт тандалт, шинжилгээ хийж байгаа. Одоогоор коронавирусийн халдвар илрээгүй.
- Эхний хүн бол ХӨСҮТ-ийн Шуурхай хариу арга хэмжээний багийн ариутгагч. Ариутгагч нь батлагдсан тохиолдлыг зөөвөрлөх, тусгаарлах, эд зүйлд нь ариутгал хийх, батлагдсан тохиолдлыг зөөвөрлөн ирсэн машиныг ариутгадаг байсан. Ажлаа гүйцэтгэх явцдаа буюу хамгаалах хувцас хэрэглэлээ тайлах явцдаа алдаа гаргасан байж болзошгүй. Халдварт өртсөн тухай ажилтны ойрын хавьтал 29 хүнийг тусгаарлан хоёр удаа шинжилгээ авахад коронавирусийн халдвар илрээгүй.
- Мөн ХӨСҮТ-ийн лаборант арванхоёрдугаар сарын 9-нд халдварт өртсөн. Уг хүн нь тусгаарлалтад байгаа хүмүүсээс сорьц цуглуулах, лабораторид ирсэн сорьцуудыг дугаарладаг. Тусгаарлалтад байж байгаад гэртээ очоод нэг хоносны дараа халдвар илэрсэн. Энэ хүн ажлаа хийх явцдаа болон хамгаалах хувцас хэрэгсэлтэй холбоотойгоор халдварт өртсөн байх эрсдэлтэй. Түүний ойрын хавьтал 44 хүнийг тусгаарлан ажиглах байранд тусгаарлан шинжилгээ авахад халдвар илрээгүй.
- Сүрьеэгийн тасгийн туслах сувилагч коронавирусийн халдвар авсан. Энэ хүн ь арванхоёрдугаар сарын 7-ныг хүртэл тусгаарлалтад байсан. Өмнө нь байсан сэжигтэй тохиолдлын ойрын хавьтал. Сэжигтэй тохиолдол үгүйсгэгдсэнээр энэ хүн ажилдаа орж, арванхоёрдугаар сарын 8, 9-нд ажиллаж байсан. Гэвч энэ сарын 9-нд коронавирус илрүүлэх шинжилгээ өгснөөр 10-нд онош нь батлагдсан. Энэ хүн нь туслах сувилагчийн үүрэг гүйцэтгэж байсан ба сүрьеэтэй өвчтнүүдийн шинжилгээ, бичиг баримтуудыг лабораторид хүргэх, авах зэрэг туслах бүх үйл ажиллагаанд оролцдог хүн байсан. Түүнчлэн ‘Дэлхий даяар эмч, ажилтнууд халдвар өртөх нь тохиолдол их байна. ДЭМБ-ын мэдээлснээр коронавирусээр өвчилсөн хүмүүст тусламж үйлчилгээ үзүүлж буй эмч ажилтнуудын 14 хувь нь халдварт өртсөн байна. Зарим улс оронд 35 хувь хүрч байгаа. Манай улсын хувьд эмч, ажилтнуудын 1.9 хувь нь халдварт өртөөд байна.
Эдгээр халдварт өртсөн хүний
- 16 хувь нь их эмч,
- 39.6 хувь нь сувилагч, лаборант,
- 44 хувь нь туслах ажилтан, ариутгагч байна юм байна.
Эмч, эмнэлгийн ажилтнууд өвчтөнүүдээс сорьц авах, ариутгал хийх явцад, батлагдсан тохиолдлыг эмчилж байх явцад халдвар авах эрсдэл байгаа аж. Түүнчлэн хамгаалах хувцас хэрэгслээ тайлахдаа алдаа гаргаснаар халдвар авах тохиолдол байгаа тул давтан сургалтуудыг тогтмол орж байх ёстойг ДЭМБ-аас улс орнуудад зөвлөжээ.