Өчигдрийн байдлаар орон сууцны айл өрхүүдийн тог тасраагүй, хэвийн байсан. Ер нь нийслэлийн хэмжээнд ачаалал гэр хороололд илүү байгаа юм. Ялангуяа Нисэх, Яармаг орчимд 54 хувийн ачааллын өсөлттэй, зуслангийн чиглэлд 31 хувьтай байсан бол Орбит, Толгойт, Их наран чиглэлд 21 хувийн ачааллын өсөлттэй байна. Мөн Улаанхуаран, Амгалан чиглэлд 19, Дэнжийн мянга, Хайлааст, Долоон буудал 16 хувь, Дарь эх, Ганц худаг, III, IV хорооллын хойгуур гэр хороололд 9 хувийн ачаалал тус тус өнгөрсөн оны мөн үеэс илүү өссөн байна.