ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.АМБАСЭЛМАА:
-Сүүлийн 24 цагт таван хүнээс Covid-19 халдвар илэрч Монгол Улсад батлагдсан тохиолдол 917, дотоодын халдвар 464 боллоо. Халдвар илэрсэн таван хүний хоёр нь нийслэлд, Дорноговь аймагт 1, Сэлэнгэ аймагт 2 тохиолдол тус, тус бүртгэгджээ. Сүүлийн 24 цагт Дархан-Уул, Говьсүмбэр, Орхон, Архангай аймагт халдварын шинэ тохиолдол бүртгэгдээгүй байна. Covid-19 халдварын батлагдсан тохиолдол Улаанбаатарт 140, Сэлэнгэ 215, Дархан-Уул 45, Орхон 25, Архангай 3, Говьсүмбэр 4, Дорноговьд 32 тохиолдол байна. Эмчлүүлж байгаа 524 хүний 450 нь хөнгөн, хүндэвтэр 68, хүнд тав, маш хүнд 1 хүн байна. Мэргэжилтнүүдийн тухайд бага насны хүүхдүүдээ дагуулж гадуур явахгүй байхыг зөвлөж, албан байгууллага, гэртээ агаар сайн сэлгэж байхыг зөвлөлөө.