2020 оны арваннэгдүгээр сарын 2-ноос улсын хэмжээнд хот, хөдөөгийн бүх эмийн сангаар хөнгөлөлттэй эм олгож эхэлнэ. УИХ-аар өнгөрсөн наймдугаар сард Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар уг зохицуулалт хэрэгжиж эхэлж буй юм. Хөнгөлөлттэй эмийг хэрхэн олгох талаар ЭМДЕГ-аас өнөөдөр мэдээлэл хийсэн билээ. Шинэ хууль хэрэгжих болсонтой холбогдуулан ЭМД-аар олгох эмийн нэрсийн жагсаалтыг шинэчлэн гаргаж, өнөөдөр иргэдэд танилцуулж байна.
Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлөөр 136 нэр төрлийн 522 худалдааны нэршлийн эмэнд 30-70 хувийн хөнгөлөлт үзүүлэх шийдвэр гаргажээ.
Хөнгөлөлттэй үнээр олгох эмийн жагсаалттай ЭНД дарж танилцана уу.