Ардчилсан нам X их хурлаа хоёр өдөр хийхээр төлөвлөөд байсан ч өчигдөр /2020.12.18/ үдэш дуусгалаа. Уг хурлаар Ардчилсан намын үндсэн дүрэмд өөрчлөлт оруулсан байна. Ингэхдээ намын даргыг нийт гишүүдийн сунгаагаар бус их хурлаас сонгохоор болж, өөрчилжээ. Мөн үндсэн дүрмийн хүрээнд санхүүгийн хяналтын албыг шинээр байгуулахаар болжээ. Үндсэн дүрмийн өөрчлөлтийг баталгаажуулахын тулд Улсын дээд шүүхэд өгч хянуулна. Иймээс ойрын хугацаанд буюу ирэх Даваа гаригаас дүрмийн өөрчлөлтөө Улсын дээд шүүхэд өгөх юм байна. Шүүхээс дүрмийг маргаангүй гэж үзсэн тохиолдолд албан ёсоор хэрэгжиж эхэлнэ. Тодруулж хэлбэл, Улсын дээд шүүхээс дүрмийг хүлээн зөвшөөрсөн нөхцөлд намын даргыг их хурлаар сонгох боломж бүрдэнэ, хэрэв эс зөвшөөрвөл бүх гишүүдээс санал авч намын дарга сонгодог өнөөгийн дүрэм үйлчлэх аж.
Мөн Ардчилсан намын даргын үүргийг түр орлон гүйцэтгэж байсан Ц.Тувааныг чөлөөлсөн гэх мэдээллийн тухайд УИХ-ын гишүүн асан С.Эрдэнэ өчигдөр орой тушаал гаргаж, Ц.Тувааныг чөлөөлөх шийдвэр гаргасан юм байна. Гэхдээ X их хурлаас шинэ дарга сонгогдтол Ц.Туваан Ардчилсан намын даргын үүргийг түр орлохоор болгож, үлдээжээ.
Тус намын их хурал нь 1400 гаруй гишүүнтэй, энэ удаагийн хуралд 2100 орчим төлөөлөгч оролцлоо.