Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос 2021 онд болох олимпын эрхийн тэмцээн, тивүүдийн АШТ, дэлхийн чансааны тэмцээний товыг шинэчлэн зарлажээ. Азийн аварга шалгаруулах тэмцээн, Ази тивийн эрхийн тэмцээнийг 2021 оны дөрөвдүгээр сарын дундуур Казахстаны Алматыд зохион байгуулахаар болсон байна. Азийн бөхчүүд дөрөвдүгээр сарын 9-11-нд “Токио 2020”-ын эрхийн төлөө өрсөлдөх бол залгуулаад 12-17-нд тивийн аваргад хүч үзэх юм. Бусад тэмцээний хуваарийг хүргэж байна. III.18-21 – Европ тивийн эрх олгох тэмцээн (Унгар, Будапешт) IV.2-4 – Африк тивийн эрх олгох тэмцээн (Марокко, Эль-Жадида) IV.9-11 – Ази тивийн эрх олгох тэмцээн (Казахстан, Алматы) IV.12-17 – Азийн аварга шалгаруулах тэмцээн (Казахстан, Алматы) IV.19-25 – Европын аварга шалгаруулах тэмцээн (Польш, Варшав) V.6-9 – Дэлхийн олимпын эрх олгох тэмцээн (Болгар, Софи) V.27-30 – Пан Америкийн аварга шалгаруулах тэмцээн (Бразил, Рио-де-Жанейро)