Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн агсны нэрэмжит яруу найргийн наадам ирэх арваннэгдүгээр сарын 23-нд болно. Тус наадмыг Монголын зохиогчдын эвлэлийн гишүүд болон Б.Лхагвасүрэн агсны үр хүүхэд хамтран зохион байгуулах аж.
УДБЭТ-ын тайзнаа болох уг наадмын нэр нь “Антимир” бөгөөд бүтээлийг арваннэгдүгээр сарын 10 хүртэл Монголын зохиолчдын эвлэлийн байранд хүлээн авах аж.
Тус наадамд оролцох хүсэлтэй найрагчид чөлөөт сэдэвтэй хоёр бүтээлээ бүртгүүлэх юм байна.