• Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
No Result
View All Result
www.oknews.mn
Advertisement
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
No Result
View All Result
www.oknews.mn
No Result
View All Result
Home Нийгэм

‘Мөнххада’ компанийн 4 ажилтан болон өмнөх голомтуудын хавьтлуудаас халдвар илэрч, дотоодод батлагдсан тохиолдол 15-аар нэмэгджээ

2021-01-02
in Нийгэм, Эрүүл мэнд
0
‘Мөнххада’ компанийн 4 ажилтан болон өмнөх голомтуудын хавьтлуудаас халдвар илэрч, дотоодод батлагдсан тохиолдол 15-аар нэмэгджээ

Коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээний хариуг ХӨСҮТ-өөс танилцууллаа.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа ‘Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд нийт 11,152 хүнд PCR шинжилгээ хийхэд 22 хүнд халдвар илэрсэн. Үүний долоо нь зөөвөрлөгдсөн тохиолдол байна.

Тодруулбал, Франкфурт-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн долоон хүний гуравдахь давтан шинжилгээгээр коронавирусийн халдвар илэрсэн. Тус нислэгээр ирсэн хүмүүсийг ажиглан тусгаарлах байранд байршуулсан бөгөөд ‘Амар’ зочид буудалд байсан тав, ‘Жаргалант’-тад байсан хоёр хүнээс халдвар илрээд байна. Мөн ‘Амар’ зочид буудалд эмчилгээ, үйлчилгээ үзүүлж байсан нэг резидэнт эмчийн шинжилгээнд халдвар илэрсэн.

Иймд халдвар тархах эрсдэлээс сэргийлж, тус зочид буудалд тусгаарлагдсан 100 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлж, үйлчилгээний ажилтнуудыг сольж, өөр ажиглан тусгаарлах байруудад шилжүүлсэн.

Дотоодод нийт 15 тохиолдол шинээр бүртгэгдсэн.

  • Үүний дөрөв нь Мөнххада компанид үүссэн голомтод хавьтал болсон хүмүүс. Уг голомтод нийт зургаан хүнээс халдвар батлагдаад байна. Эх үүсвэрийг нь судалж байна. тус компанийн ажилтан 35 хүнийг ойрын хавьтал гэж үзэн ажиглан тусгаарлах байранд тусгаарласан. 92 хүнийг гэрийн ажиглалтад авч, шинжилгээ хийхэд халдвар илрээгүй.
  • Дотоодод шинээр бүртгэгдсэн хоёр тохиолдол нь Төв шуудан компанийн гүний гаалийн хэсэгт ажилладаг хоёр хүнээс илэрсэн. Нэг хүнийх нь гэр бүлийн гишүүн коронавирусийн халдвараар өвчилсөн байсан учир эх уурхай тэндээс  эхтэй юм. Иймд тус шуудангийн 70 хүнийг хяналтад авсан. 20 гаруй хүнийг ажиглан тусгаарлах байранд тусгаарласан.
  • Үүний дээр өмнө нь батлагдсан тохиолдлуудын хавьтал болсон, Баянзүрх дүүргийн эмнэлэгээс улбаатай, гэр бүлийн халдвартай холбоотой дөрвөн тохиолдол батлагдсан байна.
  • Түүнчлэн өргөн хүрээний цэгүүдээр хийж байгаа шинжилгээнээс гэр бүлээрээ халдварт өртсөн 3 тохиолдол батлагдсан. Эх үүсвэрийг нь судалж байна.
  • Мөн ХСҮТ-тэй холбоотой голомтоос тохиолдол батлагдсан.

Дотоодын кластер өвчлөлийн голомтод нийт 755 тохиолдол бүртгэгдлээ. Сүүлийн 24 цагт 18 хүн эмчлэгдэн эдгэрсэн. Улсын хэмжээнд зөөвөрлөгдсөн болон дотоодод гарсан нийт батлагдсан тохиолдол 1,242 байна. Үүнээс 855 хүн эдгэрсэнп гэлээ.

ShareTweetShare
Previous Post

2020 оны 12 дугаар сарын цахилгааны төлбөрт 11 дүгээр сарын таны хэрэглэсэн цахилгааны төлбөр тодорхой хэмжээгээр байгаа

Next Post

Оросын хамгийн аюултай хотуудын жагсаалтыг Кызыл, Магадан, Улаан-Үд тэргүүлжээ

Next Post
Оросын хамгийн аюултай хотуудын жагсаалтыг Кызыл, Магадан, Улаан-Үд тэргүүлжээ

Оросын хамгийн аюултай хотуудын жагсаалтыг Кызыл, Магадан, Улаан-Үд тэргүүлжээ

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

2025-06-05
🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

2025-05-28
Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

2025-05-28
УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

2025-05-28
“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

2025-05-28
Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

2025-05-27
НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

2025-05-25
ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

2025-05-25
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

2025-05-25
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

2025-05-25
2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025-05-25
ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

2025-05-25
ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2025-05-25
www.oknews.mn

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

Биднийг дагаарай

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан