• Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
No Result
View All Result
www.oknews.mn
Advertisement
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
No Result
View All Result
www.oknews.mn
No Result
View All Result
Home Нийгэм

Байр худалдан авсны 6 сая төгрөгийн буцаалт авах иргэдийн хүсэлтийг авч эхэллээ

2021-01-04
in Нийгэм, Эдийн засаг
0
Байр худалдан авсны 6 сая төгрөгийн буцаалт авах иргэдийн хүсэлтийг авч эхэллээ

Хувь хүний орлогын албан татвар /ХХОАТ/-ын хөнгөлөлт, буцаан олголтын материалыг энэ оны нэгдүгээр сарын 1-нээс авч эхэлжээ. Анх удаа орон сууц худалдаж авсан болон оюутны сургалтын төлбөр төлсөн иргэд ХХОАТ-ын 10 хувийн хөнгөлөлт эдэлдэг хуультай.

Тодруулбал, Татварын шинэчилсэн хуулиар орон сууц худалдаж авсан иргэн 6 сая хүртэлх төгрөгийн буцаан олголт авдаг болсон юм.

Хамгийн гол нь хөнгөлөлт эдлэхэд орон сууц худалдан авсан болон урьдчилгаа төлбөрийг төлсөн талаарх орлогоо нотлох баримтыг бүрдүүлэх ёстой. Энэ нь татвар төлснийг гэрчлэх баримт байх шаардлагатай тухай Татварын ерөнхий газраас мэдэгдэж байна.

Оюутны сургалтын төлбөрийн хувьд төрсөн болон үрчилж авсан хүүхдийн сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлүүлдэг байсан бол Татварын шинэ хуулиар дагавар, асран хамгаалагчаар бүртгэгдсэн хүүхдийнхээ төлбөрөөс хөнгөлөлт эдлэх боломжтой болсон. Иймээс та дээрх хоёр төрлийн татварын хөнгөлөлт эдлэх бол харъяа дүүргийнхээ Татварын газарт хандан, хүсэлтээ өгөөрэй. Хүсэлтийг 2021 оны хоёрдугаар сарын 15-н хүртэл хүлээн авах юм.

Covid-19 цар тахал дотоодод дэгдсэн тул иргэдийн ХХОАТ -ын хөнгөлөлт эдлэх хүсэлтийг цахимаар хүлээн авахаар болжээ.

Орон сууцны хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх анхны жилд дараах материал бүрдүүлнэ

  • Татвар төлөгч иргэний орлого татварын бүртгэлийн дэвтэр
  • Татварын цахим системээс хэвлэсэн тайлан, мэдээ тус бүр 2%
  • Хүсэлт
  • Иргэний үнэмлэх, хуулбар
  • Нийгмийн даатгалын дэвтэр, хуулбар
  • ҮХЭХ өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хуулбар
  • Зээл олгосон банк, санхүүгийн байгууллагатай байгуулсан гэрээ, хуулбар, Орон сууц худалдан авахад төлсөн төлбөрийн баримт /И-баримтаас хэвлэсэн/
  • Орон сууц худалдах, худалдан авах гэрээ, Орон сууцны захиалгын гэрээ
  • Орон сууц худалдан авах, барихад зарцуулсан орлогын эх үүсвэр нотолсон баримт
  • Хөрөнгийн үнэлгээний тайлан
  • Үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны 2 хувийн албан татвар төлсөн баримт
  • Ажил олгогчоос олгосон цалингийн тооцооллийн хүснэгт

Орон сууцны хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх дараагийн жилд дараах материалыг бүрдүүлнэ

  • Татвар төлөгч иргэний орлого татварын бүртгэлийн дэвтэр
  • Ажил олгогчоос олгосон цалингийн тооцооллийн хүснэгт
  • Татварын цахим системээс хэвлэсэн тайлан, мэдээ 2%
  • Хүсэлт
  • Иргэний үнэмлэх, хуулбар
  • Нийгмийн даатгалын дэвтэр, хуулбар
  • ҮХЭХ өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хуулбар

ХХОАТТХ-ийн 24.6-д зааснаар сургалтын төлбөрийн хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх бол дараах материал бүрдүүлнэ

  •  Татвар төлөгч иргэний орлого татварын бүртгэлийн дэвтэр,
  • Татварын цахим системээс хэвлэсэн тайлан, мэдээ тус бүр 2%
  • Хүсэлт
  • Хүүхдийн төрсний  болон үрчилсэн гэрчилгээ, хуулбар
  • Суралцаж буй оюутны сургуулийн тодохойлолт /Монгол хэл дээр баталгаат орчуулгатай/
  • Сургалтын төлбөр төлсөн баримт /И-баримтаас хэвлэсэн/. Онлайнаар төлсөн бол банк эсвэл тухайн сургуулийн  санхүүгээр баталгаажуулсан байна
  • Ажил олгогчоос олгосон цалингийн тооцооллийн хүснэгт
  • Нийгмийн даатгалын дэвтэр, хуулбар
  • 24 дүгээр зүйл. Албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх
  • 24.6.Албан татвар төлөгчийн төрсөн буюу үрчилсэн хүүхэд гадаад, дотоодын их, дээд болон мэргэжлийн боловсролын сургууль, коллежид элсэн суралцаж байгаа бол түүний сургалтад төлсөн, баримтаар нотлогдож байгаа төлбөрийн хэмжээгээр албан татварын хөнгөлөлт үзүүлнэ.

ХХОАТТХ-ийн 24.7-д зааснаар сургалтын төлбөрийн хөнгөлөлт,чөлөөлөлт эдлэх бол дараах материал бүрдүүлнэ

  •  Татвар төлөгч иргэний орлого татварын бүртгэлийн дэвтэр
  • Татварын цахим системээс хэвлэсэн тайлан, мэдээ тус бүр 2%
  • Хүсэлт
  • Оюутны иргэний үнэмлэх, хуулбар
  • Суралцаж буй оюутны сургуулийн тодохойлолт
  • Сургалтын төлбөр төлсөн баримт /И-баримтаас хэвлэсэн/. Онлайнаар төлсөн бол банк эсвэл тухайн сургуулийн  санхүүгээр баталгаажуулсан байна
  • Ажил олгогчоос олгосон цалингийн тооцооллийн хүснэгт
  • Нийгмийн даатгалын дэвтэр, хуулбар
  •  24 дүгээр зүйл. Албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх
  • 24.7.Суралцаж байх хугацаандаа хөдөлмөр эрхлэлтийн орлогоосоо албан татвар төлж, улмаар сургалтын төлбөр төлсөн их, дээд болон мэргэжлийн боловсролын сургууль, коллежид суралцагчийг энэ хуулийн 24.6-д заасан хөнгөлөлтөд хамааруулна.
ShareTweetShare
Previous Post

Зах, худалдааны төвийн ажилтан, түрээслэгчдийг шинжилгээнд хамруулж байна

Next Post

‘Багануур тохижилт’-ын ажилчдын цалин 50 мянгаар нэмэгджээ

Next Post
‘Багануур тохижилт’-ын ажилчдын цалин 50 мянгаар нэмэгджээ

'Багануур тохижилт'-ын ажилчдын цалин 50 мянгаар нэмэгджээ

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

2025-06-05
🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

2025-05-28
Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

2025-05-28
УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

2025-05-28
“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

2025-05-28
Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

2025-05-27
НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

2025-05-25
ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

2025-05-25
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

2025-05-25
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

2025-05-25
2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025-05-25
ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

2025-05-25
ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2025-05-25
www.oknews.mn

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

Биднийг дагаарай

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан