Эрчим хүчний сайд Н.Тавинбэх зарим дулааны цахилгаан станцуудын технологийн ажилтай өнөөдөр танилцлаа.
Энэ хүрээнд өвлийн оргил ачаалал эхэлсэнтэй холбогдуулан эрчим хүч үйлдвэрлэгч байгууллагын горим ажиллагаа, ачаалал, нөөц зэргийг шалгасан юм. “ДЦС IV” ТӨХК-ийн турбогенератор №3-ыг шинэчлэх ажил дуусаж, ажиллагаанд залгахад бэлэн болжээ. Ингэснээр “ДЦС IV” ТӨХК-ийн цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадал 110 МВт-аар нэмэгдэж байгаа юм.
Эрчим хүчний сайд Н.Тавинбэх бүх нийтийн бэлэн байдлын зэрэг болон өвлийн их ачааллын онцгой хариуцлагатай үед ажиллаж буйг тодотгоод, ариутгал, халдваргүйтгэлийг цаг тухайд нь хийж, мэргэжлийн байгууллагын заавар зөвлөмжийг сайтар дагаж мөрдөхийг даалгалаа.