Малын тоо толгойн албан татварын тухай хууль энэ оны 01 дүгээр сарын 01-нээс хэрэгжиж эхэлсэн. Хуулийн хэрэгжилтийг хангахын тулд тухайн орон нутаг ИТХ-аараа хэлэлцэн татварын хувь, хэмжээг тогтоох ёстой. Үүний дагуу Сүхбаатар сумын ИТХ-ын ээлжит хоёрдугаар хурлаар уг асуудлыг хэлэлцэн татварын хувь хэмжээг тогтоожээ. Ингэхдээ тэмээг малын тоо толгойн татвараас бүрэн чөлөөлсөн байна. Харин хонь 500, ямаа 900, үхэр 700, адуу 1200 төгрөг байхаар тогтоожээ.
Дээрх хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 заалтыг үндэслэн малчин нэг өрхийн нийт малаас 150 толгой малыг татвараас чөлөөлөхөөр тогтоолоо баталжээ. Чөлөөлөгдөх малд хонь 100, ямаа 30, үхэр 10, адуу 100 байхаар заажээ. Харин 150-аас доош толгой малтай байсан ч татвар төлөх бөгөөд ингэхдээ дээрх заалтын дагуу хэрвээ 50 ямаатай бол 30-ыг нь чөлөөлүүлж үлдсэн толгой малынхаа татварыг төлөх зарчмаар явах юм байна.