• Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
No Result
View All Result
www.oknews.mn
Advertisement
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
No Result
View All Result
www.oknews.mn
No Result
View All Result
Home Улс төр

Х.Тэмүүжин: АН хүчтэй сөрөг хүчин болохын тулд дотоод асуудлаа шийдвэрлэнэ

2021-01-25
in Улс төр
0
Х.Тэмүүжин: АН хүчтэй сөрөг хүчин болохын тулд дотоод асуудлаа шийдвэрлэнэ

Ардчилсан нам (АН)-ын Үндэсний бодлогын хороо (ҮБХ)-ны ээлжит бус хурлыг нэн яаралтай хуралдуулах шаардлагыг тус хорооны гишүүдийн төлөөллөөс намын Улс төрийн зөвлөлдөө хүргүүлж байгаа талаар Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Баатархүү, Х.Тэмүүлэн  болон АН-ын бусад гишүүд өнөөдөр /2021.01.25/мэдээлэл хийлээ.

Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Баатархүү:

АН-ын Үндэсний бодлогын хороо бол АН-ын төлөөллийн төв байгууллага. ҮБХ 390 гишүүнтэй. Гишүүдийн олонхи нь ҮБХ-ны ээлжит бус хурлаа яаралтай хуралдуулахыг шаардаж байгаа юм. Монголын нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал хүнд байна. Дөрвөн улирал дараалан эдийн засаг агшлаа. Засгийн газарт КОВИД-19-ийн нөхцөл байдлаас үүдсэн хүндрэлээс ард иргэдээ гаргах бодлого байгаагүй нь батлагдаж байна. Тиймээс АН-ын ҮБХ Монголын өнөөгийн нийгэм, эдийн засгийн асуудалд яаралтай дүгнэлт гаргаж, Ардчилсан намд үүсээд буй нөхцөл байдалд дүрмийн хүрээнд бодлогын хэлэлцүүлэг явуулж, дотоод асуудлаа яаралтай шийдэхийг ҮБХ-ын гишүүдийн олонх дэмжсэн.  Эдийн засгийн хүнд цаг үед АН-ын манлайлал, дуу хоолой чухал. Иймд сөрөг хүчний үүргээ гүйцэтгэж Засгийн газрын үйл ажиллагаанд хяналт тавихыг АН-ын гишүүд хүсэлт шаардлага удаа дараа тавьж байгаа. Бид сөрөг хүчнийхээ үйл ажиллагааг идэвжхүүлэх цаг үе нь ирээд байна.

АН-ын ҮБХ-ны гишүүн Б.Жаргалан:

АН-ын дүрмийн хүрээнд ҮБХ-ны нийт гишүүдийн 1/3-ийн шаардлагаар ҮБХ-ны хурлыг зарлан хуралдуулах эрхтэй. Өнөөдөр ҮБХ-ны талаас дээш хувь нь хурлаа хуралдуулахыг шаардаж гарын үсгээ зурсан. Иймд хуралдаа идэвхитэй оролцохыг АН-ын нийт гишүүдээсээ уриалж байна.

АН-ын гишүүн Х.Тэмүүжин:

Өөрийн толгой дээрх бухлыг хараагүй байж бусдын толгой дээрх бухлыг орж харлаа гэсэн шүүмжлэлийг бид хүлээж авч байгаа. АН өөрийн толгой дээрх бухлыг олж харахаас гадна тэр бухлаасаа яаж салах вэ гэж санаа зовж байгаа. Айл гэр хэрүүлтэй байхад олон түмэн тэр айл рүү ойртох нь байтугай  үр хүүхэд нь айж ичиж холддог. Тиймээс АН тогоон доторх асуудлаа шийдэж байж сөрөг хүчнийхээ хяналтыг тавина. Нам дотроо хүлээцтэй байж, асуудлаа шийдэн, гадна талдаа хариуцлагатай байх ёстой. Ордон дотор нь хулгайчид нь ороод суучихсан, төр улсын толгойд худалч, урвагчид нь заларсан энэ үед Монголын төрөөс эрүүл саруул ухаан гарахаа больсон. Ард иргэдийн орлого, ААН-үүдийн бизнес, залуучуудын мөрөөдөл үгүй болж байна. Тийм учраас хоосон хийрхсэн улс төрийн  PR-аар бус эрүүл саруул ухаанаар асуудалд ханддаг байх ёстой. Асуудлыг шийдэх гэсэн шийдэл бүр нь шинэ асуудал болж, иргэнийхээ амиар төлөөс төлдөг энэ харалган төр засгийн үйл ажиллагаанд хүчтэй дуу хоолой дутагдаж байна. Үүнийг бий болгохын тулд АН дотоод асуудлаа засах ёстой. Бид тогоон дотроо хэрэлдэх бус саруул хяналт тавихын тулд Үндэсний бодлогын хорооны ээлжит бус хурлыг яаралтай хуралдуулах шаардлагатай. Бид сөрөг хүчнийхээ орон зайг эзэлье гэж үзээд энэхүү хуралдаанаа зарлаж байна.

ShareTweetShare
Previous Post

‘Хамгаалалтад авсан байршил’-уудын мэдээлэл

Next Post

Ерөнхийлөгч Шүүхийн тухай хуульд хэсэгчилсэн хориг тавилаа

Next Post
Ерөнхийлөгч Шүүхийн тухай хуульд хэсэгчилсэн хориг тавилаа

Ерөнхийлөгч Шүүхийн тухай хуульд хэсэгчилсэн хориг тавилаа

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

2025-06-05
🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

2025-05-28
Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

2025-05-28
УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

2025-05-28
“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

2025-05-28
Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

2025-05-27
НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

2025-05-25
ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

2025-05-25
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

2025-05-25
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

2025-05-25
2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025-05-25
ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

2025-05-25
ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2025-05-25
www.oknews.mn

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

Биднийг дагаарай

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан