Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан нар УОК-ын Шуурхай штабт ажиллаж байна.
Энэ үеэр Шуурхай штабын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлөөс хийсэн тооцоолол, судалгааг танилцууллаа.
Эрдэмтдийн зөвлөлийн гишүүн, МУИС-ийн Физикийн тэнхимийн эрхлэгч, дэд профессор Д.Улам-Оргих ‘Энэ долоо хоногийн Бямба гаригаас эхлэн 16 хоног хөл хориог тогтоох зайлшгүй шаардлагатай байна. Хоёрдугаар сарын 6-наас эхлэн 21-нийг дуустал хөл хорио тогтоох хэрэгтэй. Энэ бол цар тахлыг хянаад явах сүүлийн боломж. Хавар дулаарч, хүний хөдөлгөөн ихэсвэл хяналтаас алдана.
Хөл хорио тогтоохгүй бол гуравдугаар сард эмнэлгийн ачаалал 3,000 болж, дийлэхгүйд хүрнэ. Ингэвэл хүнд өвчтөнийг эмчлэх, гэрт нь хязгаарлах гэхчилэн олон улсын жишигт орно. Энэ үед нийт өвчлөгчдийн хоёр хувь нь амиа алдах тооцоолол бий. Хэрэв хөл хориог тогтоовол эмнэлгийн ачааллыг 1,000 орчимд барьж, нас баралтыг түвшинг бага байлгана. Үгүй бол байдал хүндэрч, цар тахал жинхэнэ утгаараа эхэлнэ’ гэлээ.