• Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
No Result
View All Result
www.oknews.mn
Advertisement
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
No Result
View All Result
www.oknews.mn
No Result
View All Result
Home Дэд онцлох

АН-ын дарга сонгогдох хүртэл намыг төлөөлөх эрх, үүрэг С.Эрдэнэд хадгалагдана

2021-02-01
in Дэд онцлох
0
АН-ын дарга сонгогдох хүртэл намыг төлөөлөх эрх, үүрэг С.Эрдэнэд хадгалагдана

Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо (ҮБХ)-ны ээлжит бус 17 дугаар цахим хуралдаан өчигдөр /2021.01.31/ болж, дараах асуудлыг хэлэлцэв.


АРДЧИЛСАН НАМЫН ДАРААГИЙН ДАРГА СОНГОГДОХ ХҮРТЭЛ ТУС НАМЫГ ТӨЛӨӨЛӨХ ЭРХ, ҮҮРЭГ С.ЭРДЭНЭД ХАДГАЛАГДАНА

Энэ удаагийн Үндэсний бодлогын хорооны хуралдаан 62 хувийн ирцтэйгээр хуралдаж, хэд, хэдэн чухал асуудал хэлэлцсэний эхэнд Ардчилсан намыг төлөөлөх эрх бүхий этгээдийн асуудал байв. Улсын Дээд шүүхийн 2021 оны нэгдүгээр сарын 14-ний өдрийн 04 тоот тогтоолд Ардчилсан намын дотоод асуудлыг Улстөрийн намын тухай хуулийн 13.9-д заасны дагуу шүүх шийдвэрлэх боломжгүй гэж үзэн нээлттэй орхисон. Улмаар 2021 оны нэгдүгээр сарын 31-ний өдөр хуралдсан Үндэсний бодлогын хорооны ээлжит бус цахим хуралдаанаар дараагийн намын дарга сонгогдож, намын их хурлаар батламжлагдах  хүртэл Ардчилсан намыг төлөөлөх эрх, үүрэг С.Эрдэнэд хадгалагдахаар шийдвэрлэлээ. С.Эрдэнийг Ардчилсан намын даргаар томилсныг 2017 оны гуравдугаар сарын 15-ны өдөр Улсын Дээд шүүх бүртгэсэн байдаг. Ийнхүү Үндэсний бодлогын хорооны тогтоол гарч, Улсын Дээд шүүхэд хүргүүлснээр цахим бүртгэлд нь тус намыг төлөөлөх эрх бүхий этгээдээр С.Эрдэнийг бүртгүүлэх эрхзүйн үндэслэл  бүрдэнэ. Өөрөөр хэлбэл, Ардчилсан намд үүсээд байсан тодорхойгүй асуудал эцэслэгдэн шийдвэрлэгдэж байгаа юм. Улмаар Ардчилсан намын дараагийн даргыг Үндсэн дүрэмд заасны дагуу сунгаа зохион байгуулж тодруулах бөгөөд нийт гишүүдийн олонхийн дэмжлэг авсан нэг хүнийг намын даргаар сонгож, их хурлаараа батламжлах учиртай.

Монгол Улсын төрийн тэргүүнийг сонгох сонгууль хаяанд ирсэн энэ өдрүүдэд цаг алдалгүй яаралтай намын даргын сунгааг цар тахлын үеийн нөхцөл байдалтай уялдуулан, намын дүрэм, журамд нийцүүлэн хариуцлагатай зохион байгуулахыг Ардчилсан намын дарга С.Эрдэнэ энэ үеэр онцолсон юм. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигчийг Сонгуулийн тухай хуульд заасны дагуу тодруулна гэдгийг ч Үндэсний бодлогын хорооны цахим хуралдааны үеэр илэрхийллээ.

Ч.ОТГОЧУЛУУ, Ц.УРТНАСАН, Ц.АЛТАНЦЭЦЭГ НАР АРДЧИЛСАН НАМЫН ДЭД ДАРГААР ТОМИЛОГДЛОО

Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны ээлжит бус 17 дугаар хуралдаанаар цаг үеийн болон бусад асуудлыг хэлэлцэн, шийдвэрлэсний дотор намын дэд даргын асуудал багтав. Ч.Отгочулуу, Ц.Уртнасан, Ц.Алтанцэцэг нар дийлэнх олонхийн саналаар Ардчилсан намын дэд даргаар томилогдлоо. Мэргэжлийн эдийн засагч, ажлын арвин туршлагатай эдгээр хүмүүсийг намын нийт гишүүд, залуус, олон нийтэд  манлайлал үзүүлж, хариуцлагатай, ёс зүйтэй ажиллахыг Ардчилсан намын дарга С.Эрдэнэ захилаа. Үүний зэрэгцээ Ардчилсан намын Үндсэн дүрмийг үндэслэн Үндсэн дүрмийн хорооны гишүүнээс А.Амгалан, А.Долгормаа, С.Чинзориг, А.Зангад, Ж.Төмөрбаатар, Ч.Өнөрбаяр (өөрийн хүсэлтээр) нарыг чөлөөлж, оронд нь Ч.Куланда, н.Оюунбаатар, н.Сэр-Од, н.Цэцэгээ, н.Одончимэг, н.Мэдрээ нарыг томилов.

ShareTweetShare
Previous Post

Өвөр Монголын Соёлын өдрүүдийн Кино наадам үргэлжилж байна

Next Post

Коронавирусийн тандалт, илрүүлэг шинжилгээнд 4387 хүн хамрагджээ

Next Post
Коронавирусийн тандалт, илрүүлэг шинжилгээнд 4387 хүн хамрагджээ

Коронавирусийн тандалт, илрүүлэг шинжилгээнд 4387 хүн хамрагджээ

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

2025-06-05
🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

2025-05-28
Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

2025-05-28
УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

2025-05-28
“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

2025-05-28
Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

2025-05-27
НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

2025-05-25
ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

2025-05-25
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

2025-05-25
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

2025-05-25
2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025-05-25
ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

2025-05-25
ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2025-05-25
www.oknews.mn

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

Биднийг дагаарай

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан