• Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
No Result
View All Result
www.oknews.mn
Advertisement
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
No Result
View All Result
www.oknews.mn
No Result
View All Result
Home Бусад

Д.Сумъяабазар: Нийслэлээс газрын зөвшөөрлийг удаавал би шийднэ

2021-02-02
in Бусад
0
Д.Сумъяабазар: Нийслэлээс газрын зөвшөөрлийг удаавал би шийднэ

Ерөнхий сайд, Засгийн газрын зарим гишүүн болон хотын дарга өнөөдөр /2021.02.02/ барилгын салбарынхантай уулзаж, санал хүсэлтийг нь сонслоо. Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга дараах байр суурийг илэрхийлсэн юм.

Нийслэлийн засаг дарга Д.Сумъяабазар:

Улирлын чанартай барилгын салбарыг маш оновчтойгоор зөв төлөвлөж явах нь чухал. Хамгийн их өртөг шингэдэг, хөгжлийн өнгийг тодорхойлдог мөн хамгийн их ажлын байр бий болгодог салбар бол барилга юм. Залуус нэг, хоёр, гурав, Налайх, Баяголын ам зэрэг хэд хэдэн газар орон сууцны хороолол барихаар  Засгийн газар төлөвлөгөө гаргаад ажиллаж байна. Хотын зүгээс шүүмжлэлтэй зүйлс байдаг. Ялангуяа өнгөрсөн 20 жилийн хугацаанд явж ирсэн хот төлөвлөлттэй холбоотой асуудал, газар зохион байгуулалт, барилгын зөвшөөрөлттэй холбоотой зэрэг асуудал ар араасаа шүүмжлэл, асуудлыг байнга дагуулдаг. Энэ бүхнийг цэгцлэх ёстой. Ялангуяа газрын асуудлыг цэгцэлж байж, дунд нь хийдүүлдэг, барилгын үнэд нөлөөлдөг энэ бүхэнд хотын удирдлагууд хатуу арга хэмжээ авна. Шударга ёсны үйл ажиллагааг бид үргэлжлүүлэх ёстой. Авлига, хээл хахуулиас ангид, төрийн захиргааны хүнд сурталгүй байж Улаанбаатарын хөгжлийг цогц шийдлээр явуулна. Барилгын А зөвшөөрөл мөн асуудал дагуулдаг. Уддаг, уяддаг. Ажлаа авснаас хойш гацааж байсан барилгын зөвшөөрлийн үйл ажиллагаануудыг шийдвэрлүүлэх чиглэлд шаардлагууд тавьж ирсэн. Улирлын чанартай барилгын ажил шуурхай явагдах ёстой. Зөвшөөрлийг  57 хоногт бус 14 хоногт багтаан шийдвэрлүүлдэг болгох чиглэлд ажиллаж байна. Гэвч нэг зовлон нь та бидний нүдэнд үл үзэгдэх хар гарууд байна. Ажлыг нь шуурхай шийдвэрлэхээр юмыг нь өгчихөөр хурдан явж байна гэж харах жишээний. Энэ асуудалд хувийн хэвшлийнхэн нэг дуутай байж үл үзэгдэгч хар гаруудыг хөгжүүлэхгүй байх нь зөв. Би ч гэсэн тэднийг шахна. Тал талдаа хэдүүлээ хариуцлагатай хандъя. Ингэж байж нийслэлд барилгын өртөг буурна. Хоёр талаасаа бодлогоо нийлүүлж байж иргэдээ хямд орон сууцаар хангана. 20-30 жил ужгарсан асуудлыг хотын захиргаа дангаараа шийдэхгүй, амаргүй.

Надаас шаардагдах зүйл байвал, нийслэлээс газрын зөвшөөрлийг удааж байвал би шийднэ. Хотын удирдлагууд барилгын компаниудын удирдлагуудыг хүлээн авч уулзана. Хоттой холбоотой олон асуудал бий. Хотоо мэддэг БХБ-ын сайдтай байгаадаа мөн би баярладаг.  Залуусын сонирхолд нийцсэн, байгаль орчинд нийцсэн ногоон барилгууд баригдах ёстой.

Нийслэлийн газар, хэлтсүүд нь хоорондоо уялдаа холбоогүй ажилладаг байсан нь үнэн. Нийслэлээс үүдэж ажил гацдаг байдлыг богино хугацаанд засч салбаруудын уялдаа холбоог хангана. Нийслэлийн төр, захиргааны байгууллагууд хувийн хэвшлийнхэн, тэр дундаа барилгын салбарынхны өмнө ямагт нээлттэй байж, бүх талаар хамтран ажиллахад бэлэн байна.

ShareTweetShare
Previous Post

Коронавирусийн халдвараар дөрвөн хүн насбарлаа

Next Post

‘Nike’ гараа оролцуулахгүйгээр өмсдөг пүүз худалдаанд гаргана

Next Post
‘Nike’ гараа оролцуулахгүйгээр өмсдөг пүүз худалдаанд гаргана

'Nike' гараа оролцуулахгүйгээр өмсдөг пүүз худалдаанд гаргана

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

2025-06-05
🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

2025-05-28
Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

2025-05-28
УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

2025-05-28
“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

2025-05-28
Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

2025-05-27
НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

2025-05-25
ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

2025-05-25
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

2025-05-25
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

2025-05-25
2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025-05-25
ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

2025-05-25
ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2025-05-25
www.oknews.mn

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

Биднийг дагаарай

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан