• Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
No Result
View All Result
www.oknews.mn
Advertisement
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
No Result
View All Result
www.oknews.mn
No Result
View All Result
Home Боловсрол

МУИС-иас бусад их, дээд сургуулийг орон нутагт төвлөрүүлнэ

2020-11-09
in Боловсрол
0
МУИС-иас бусад их, дээд сургуулийг орон нутагт төвлөрүүлнэ

Их, дээд сургуулиудыг орон нутагт төвлөрүүлнэ гэж Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам мэдээлэв. Тодруулбал, өнгөрсөн 10 жилийн хугацаанд яригдсан их, дээд сургуулиудыг Дорнод, Орхон, Дархан-Уул, Дорноговь зэрэг аймагт төвлөрүүлэхээр болжээ. Эхний ээлжид ХААИС-ийг ирэх жилээс Дархан-Уул аймаг руу нүүлгэх юм. Мөн Эрдэнэт үйлдвэрийг түшиглэн ШУТИС-ийг нүүлгэх аж. Харин МУИС-ийг нүүлгэх шаардлагагүй аж. Ийнхүү их, дээд сургуулиудыг Багануурт бус орон нутагт төвлөрүүлэх болсон нь үйл ажиллагааны чиглэл, мэргэжлийн онцлогт тохирох төдийгүй бодит амьдрал дээр хэрэгжүүлэх боломжтой гэнэ. Харин Багануур дүүрэгт их, дээд сургуулиудыг төвлөрүүлэх боломжгүй гэж Засгийн газраас үзжээ.

ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДЫГ НҮҮЛГЭХ АСУУДЛЫГ ИРЭХ ЖИЛЭЭС АЖИЛ ХЭРЭГ БОЛГОНО

БШУЯ-ны дэд  сайд Г.ГАНБАЯР: 

-Өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд Багануур дүүрэгт оюутны хотхон байгуулах талаар ярьсан. Энэ нь 2013 оны тооцооллоор 11 их наяд төгрөгийн санхүүжилт гарахаар байв. Одоогийн нөхцөл байдлаар Багануур дүүрэгт их, дээд сургуулиудыг төвлөрүүлэх боломжгүй. Харин Ховд, Дорнод, Орхон, Дархан-Уул, Дорноговь зэрэг аймагт их, дээд сургуулийг чиглэл бүрээр нь нүүлгэн шилжүүлэх, оюутны хотхон байгуулах асуудлыг удахгүй Засгийн газраар шийдвэрлүүлнэ. Тухайлбал, ШУТИС-ийг Эрдэнэт үйлдвэрийг түшиглэн Эрдэнэт хот руу шилжүүлнэ. Мөн Ховд, Дорнодод боловсрол, эрүүл мэнд, нийгмийн чиглэлийн сургуулиа шилжүүлэх, Дорноговь болон говийн аймаг руу уул уурхайн сургуулиа гаргая гэсэн бодлоготойгоор ТЭЗҮ боловсруулан ирэх жилээс ажил хэрэг болгоно. Төрийн их, дээд сургуулиудад хөтөлбөрийн давхардал байна. Бүгд л орлогоо бодож бизнес эрх зүй, удирдлагын ухаан зааж байна. Тиймээс үүнийг сургууль сургуулиар нь төрөлжүүлж, цэгцэлнэ. Чанаргүй, их дээд сургуулиудыг цөөлөх бодлогын хүрээнд тусгай зөвшөөрлийг нь цуцлахаас илүү бусад их дээд сургуультай нэгтгэнэ. Энд дурдахад, тусгай зөвшөөрлийг нь цуцалсан гэх таван дээд сургуулийн оюутныг өөр бусад их дээд сургууль руу шилжүүлсэн” гэлээ.

Боловсрол соёл шинжлэх ухааны яамны өнөөдрийн мэдээллээр их, дээд сургуулийн асуудлаас гадна төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлж буй сургуулийн удирдлагын систем, сургалтын цахим платформ хөгжүүлэх ажлын талаар танилцуулсан юм.

        ХҮҮХДИЙНХЭЭ ИРЦ, СУРЛАГЫН ДҮН, ЛАВЛАГААГ ГАР УТСААРАА АВНА

Боловсролын салбарын мэдээллийн сайт болох ESIS цахим сайтыг ашиглалтад оруулжээ. Тус сайтын аппликэйшнг гар утсандаа татах боломжтой. Энэхүү аппилкэйшны тусламжтай эцэг эхчүүд хүүхдийнхээ хичээлийн хуваарь, гэрийн даалгавар, хичээлийн ирцийн мэдээлэл болон сурлагын дүнд хяналт тавих боломжтой. Мөн бүрэн дунд боловсролын гэрчилгээ, лавлагааг биечлэн авах шаардлагагүй гар утсаараа авах боломж бүрджээ. Зөвхөн эцэг эх, багш нар төдийгүй улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургууль болон цэцэрлэгийн ирцийн мэдээллийг аппликэйшны тусламжтай өглөө бүр салбарын яам хянадаг болжээ. Үүгээр, ханиад, томууны дэгдэлтийн үед хүүхдүүдийн дунд өвчлөл их байгаа эсэхийг ирцийн мэдээллээс хянаж дүгнэх боломж бүрджээ.

           СУРАХ БИЧИГ ХҮРЭЛЦДЭГГҮЙ АСУУДЛЫГ ЦАХИМААР ШИЙДВЭРЛЭНЭ

Ерөнхий боловсролын сургуулиудад тулгамддаг асуудал нь сурах бичгийн хүрэлцээ. Үүнийг эцэг эхчүүд ч бас шүүмжилдэг. Иймд сурах бичгийг цахимд шилжүүлэхээр ажиллаж байгаа аж.  Мөн сургалтын чанарт салбарын яам ESIS аппликэйшны тусламжтай хяналт тавьдаг болж байна. Тодруулбал, цаасан журналийг цахимд шилжүүлснээр  багш нар сурагчдын ирц, гэрийн даалгаврын дүн, сурагчдадаа өгсөн үнэлгээ, сэдвийн санг тэмдэглэж болох нь. Багш нарын уг мэдээллээр дамжуулан салбарын яам тухай бүрт хяналт тавьж, дүн шинжилгээ хийх нь. Мөн теле хичээлийг Tomyo highschool аппликэйшнд текстээр буулгасныг дунд, ахлах ангийн сурагчид илүү ашигладаг байна. Нөгөө талаас Цахим технологийн тусламжтай сургууль, цэцэрлэгийн өргөтгөл, засварын үйл ажиллагааг салбарын яамнаас  биечлэн танилцах шаардлагагүй, цахимаар хянадаг болжээ. Ингэснээр  цаг хугацаа  болон урсгал зардлыг хэмнэх давуу талтай юм. Ялангуяа, орон нутагт баригдаж буй сургууль, цэцэрлэгийн өргөтгөл, засвар, ашиглалтад орох хугацааг ердөө л гар утас, компьютерээс хянадаг болжээ. Энэ мэтчилэн төр, хувийн хэвшилтэй хамтран хэрэгжүүлж буй цахим технологийн талаар БШУЯ-ны  Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очир дараах мэдээллийг өгөв.

УЛСЫН ХЭМЖЭЭНД 90 СУРГУУЛЬД ЦАХИМ ТЕХНОЛОГИ НЭВТРҮҮЛЖЭЭ

Цахим технологийг нэвтрүүлэх, хөгжүүлэхэд салбар яам хувийн хэвшлийнхэнтэй хамтран ажиллаж буй. Энэ оны аравдугаар сарын 1-5-нд БШУЯ-аас үндэсний хэмжээнд IT чиглэлээр хөгжүүлж буй найман компани 90 сургуульд цахим технологийн ажлыг нэвтрүүлжээ. Эдгээр найман компани Боловсрол соёл шинжлэх ухааны яамтай санамж бичиг байгуулж, ерөнхий боловсролын сургуулиудад  цахим системд бүртгээд байна. Тухайлбал,  MEXIM consulting  компани 14 сургуульд цахим систем нэвтрүүлжээ. Уг системд 228 анги,  883 багш, 7263 багш бүртгэгджээ. Үүнтэй холбоотойгоор цахим анги танхимаа байгуулж  сургуулийн удирдлагуудад сургалт явуулсан байна.

                   ЦАР ТАХЛЫН УЛМААС ГУРВАН УЛИРЛААР ХИЧЭЭЛЛЭЖ БАЙНА

Цар тахал,  ханиад томууны дэгдэлтээс урьдчилан сэргийлэх зорилгоор энэ жилээс гурван улирлаар хичээл сургуулийн үйл ажиллагааг явуулж эхэлснийг салбарын яамнаас онцлов. Тодруулбал, сурагчдын нэгдүгээр улирлын амралт арванхоёрдугаар сарын 24-нд  эхэлж, хоёрдугаар сарын 1-нд дуусах юм байна.  Хоёрдугаар улирлын хичээл гуравдугаар сарын 29-өөс эхлэх ба тавдугаар сараас зуны амралт эхэлнэ гэдгийг БШУЯ-ны дэд сайд Г.Ганбаяр онцолсон билээ. Түүний хэлснээр цэцэрлэг болон бага ангийн сурагчдын зуны амралт тавдугаар сараас эхлэх бол дунд болох ахлах ангийнхан зургадугаар сарын 8-ны өдрөөс амрах юм.

ShareTweetShare
Previous Post

Баянзүрх дүүргийн 167 дугаар цэцэрлэгийг өргөтгөх боломж бүрдэв

Next Post

Тусгай зөвшөөрлийг нь цуцлах 5 сургуулийн нэрийг зарлахгүй

Next Post
Тусгай зөвшөөрлийг нь цуцлах 5 сургуулийн нэрийг зарлахгүй

Тусгай зөвшөөрлийг нь цуцлах 5 сургуулийн нэрийг зарлахгүй

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

2025-06-05
🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

2025-05-28
Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

2025-05-28
УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

2025-05-28
“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

2025-05-28
Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

2025-05-27
НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

2025-05-25
ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

2025-05-25
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

2025-05-25
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

2025-05-25
2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025-05-25
ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

2025-05-25
ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2025-05-25
www.oknews.mn

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

Биднийг дагаарай

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан