• Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
No Result
View All Result
www.oknews.mn
Advertisement
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
No Result
View All Result
www.oknews.mn
No Result
View All Result
Home Бусад

М.Эрдэнэ-Очир: Залуучууд мал маллахаа больж төвд суурьших болсонд их эмзэглэж явдаг

2021-02-11
in Бусад
0
М.Эрдэнэ-Очир: Залуучууд мал маллахаа больж төвд суурьших болсонд их эмзэглэж явдаг

XVII жарны “Цөөвөр” хэмээх төмөр үхэр жилийн сар шинийн босгон дээр Аймгийн аварга малчин хэмээх эрхэм цолын эзэн болсон Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Наран багийн залуу малчин М.Эрдэнэ-Очиртой шагналаа гардах тэр агшинд цөөн хором ярилцлаа.

-Юуны өмнө танд “Аймгийн аварга малчин” болсонд баяр хүргэе. Залуу малчны хувьд хэдэн жилийн хөдөлмөрийн үр дүнд энэхүү цолыг хүртэв?

-Намайг Магсаржавын Эрдэнэ-Очир гэдэг. 1988 онд Говь-Алтай аймгийн Бигэр суманд төрсөн. 2008 онд эхнэр Д.Бүрэнчөдөртэйгээ гэр бүл болон түүнээс хойш одоог хүртэл мал маллаж байна.

Манай гэр бүлийн 13 жилийн хөдөлмөрийг аймаг, сумын удирдлагууд өндрөөр үнэлж “Аймгийн аварга малчин” хэмээх эрхэм цолыг хүртээлээ. 2016 онд Сумын сайн малчин болж байсан, таван жилийн дараа амжилтаа ахиулан хөдөлмөр зүтгэлээ дахин үнэлүүлсэндээ маш их баяртай байна.

-Сүргийн бүтцээ таваарлаг чанарт шилжүүлэхэд хэрхэн анхаардаг вэ?

-Сүүлийн жилүүдэд малын тоонд бус чанарт анхаардаг болсон. Аль болох сайн үүлдрийн хуц, ухна, бух, азаргаар цус сэлбэн сүргийн бүтцээ илүү тааварлаг чанарт шилжүүлж байна. Ноос ноолуурын гарц, ашиг шим сайтай малыг өсгөн үржүүлж байна. Нийт сүргийнхээ үүлдэр угсааг сайжруулах үүднээс хонио Говь-Алтай үүлдрээр, ямаагаа Алтай улаан ухна, Говь-Алтай үүлдрийн хуц, Алтай улаан үүдрийн ухна авсан. Үүний үр дүнд сүүлийн гурван жилд хонины ноос 1809 кг, ямааны ноолуур 397 кг өөрөөр хэлбэл нэг хониноос 2,1 кг ноос, нэг ямаанаас дунджаар 485 гр ноолуур авдаг боллоо.

Сайн чанарын хээлтүүлэгчтэй болсны үр дүнд мал нь таваарлаг, махны болон ноосны гарц нэмэгдэн үр өгөөж нь эрс сайжирсан, өрхийн эдийн засгийн чадавх  дээшилсээр байна. Ер нь бэлчээр хомсдсон өнөө цагт малын тоо бус мах, сүүний гарц сайтай таваарлаг чанар сайн байвал малчин бидэнд их тустай. Чанарыг сайжруулснаар наанадаж бэлчээрийн даацад хүртэл нөлөөлдөг.

-Энэ өвлийн тухайд аймгийн өвөлжилт ихээхэн хүндхэн байлаа. Отор нүүдэл хэр хийж урин хавартай золгов?

-Энэ өвөл идэш муутай болохоос малын хорогдол багатай давлаа. Манай өвөлжөө хангай газар болохоор нөмөр нөөлөгтэй, шаваг шарилж сайтай. Урин цагаар өвөлжилтийн бэлтгэлээ сайн базаасан болохоор өвлийг өнтэй даваж, хавар цагтай золгож байна.

Ер нь зун намрын отрыг тогтоосон бүс нутагт сайн хийж, малаа дундаас дээш тарга хүч авхуулан өвөлжилт, хаваржаалалтын бэлтгэлээ бүрэн хангадаг. Нийтийн эзэмшлийн талбай “Элгэний гол”-ын  хадлангийн 1 га талбайгаас өөрсдийн хүчээр байгалийн хадлан 5-7 тн, гар тэжээл 0,4-0,6 тн, хужир 1-2 тн-ыг нөөцлөн бэлтгэдэг. Ингэснээр өвөл, хаврын улиралд малаа онд бүрэн оруулан 100 хувь бойжуулдаг гэж хэлж болно.

-Танайх хэчнээн малтай вэ?

-Малын ашиг шим өндөр байвал нэн сайн гэж үзээд малынхаа үүлдэр угсааг сайжруулж байна. Манайх өнгөрсөн оны жилийн эцсийн мал тооллогоор  тэмээ 10, адуу 13, үхэр 17,  хонь 524, ямаа 635 бүгд 1119 толгой мал тоолуулсан. Хээлтэгч нь бодод 56,1 хувь, богт 51.4 хувийг эзэлж, сүргийн дотор хээлтэгчийн эзлэх хувийг эх сүрэгтээ зохицуулан тавьдаг. Энэ нь малын зүй бус хорогдол, бэлчээрийн талхлалтад нөлөөлдөг. Ингэж хөдөлмөрлөсний үр дүнд сүүлийн жилүүдэд төл малаа бүрэн авч зүй бус хорогдолгүй байж чадлаа.

-Сүүлийн үед залуучууд малаас холдох болсон.  Залуу малчны хувьд залууст хандаж юу захих вэ?

-Залуучууд мал маллахаа больж, төвд суурьших болсонд их эмзэглэж явдаг. Би удам дамжсан малчин хүн. Ер нь мал дагасан хүн хоосон хонодоггүй нь сайхан. Малчин хүн цастай, бороотой аль ч цаг үед малаа малласаар л байдаг.  Үр өгөөжөө хэзээд ч өгдөг сайхан ажил. Тиймээс залуу малчдад хэлэхэд малчин хүн тэсвэр тэвчээртэй хөдөлмөрлөж чадвал малын буян хэзээ ч дуусдаггүй үр өгөөжөө байнга өгдөг юм шүү гэж хэлье дээ.

-Танд баярлалаа, ирэх жилүүдэд амжилтаа улам ахиулаарай. 

ShareTweetShare
Previous Post

‘Нэг хаалга-Нэг шинжилгээ’-нд 41600 хүн хамрагдаад байна

Next Post

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ

Next Post
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

2025-06-05
🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

2025-05-28
Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

2025-05-28
УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

2025-05-28
“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

2025-05-28
Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

2025-05-27
НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

2025-05-25
ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

2025-05-25
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

2025-05-25
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

2025-05-25
2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025-05-25
ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

2025-05-25
ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2025-05-25
www.oknews.mn

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

Биднийг дагаарай

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан