• Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
No Result
View All Result
www.oknews.mn
Advertisement
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
No Result
View All Result
www.oknews.mn
No Result
View All Result
Home Эдийн засаг

‘Аппрентис’-ын О.Амарболд ‘Ард санхүүгийн нэгдэл’-д оржээ

2021-02-16
in Эдийн засаг
0
‘Аппрентис’-ын О.Амарболд ‘Ард санхүүгийн нэгдэл’-д оржээ

Дэлхийд алдартай бизнесийн шоу нэвтрүүлэг “Аппрентис” Монголд анх удаа зохион байгуулагдаж, 1000 орчим шижигнэсэн залуугаас мэдлэг чадвараараа эн зэрэгцэхүйц 14 шилдэг залууг шалгаруулан өрсөлдүүлсэн. Нэвтрүүлгийн ерөнхий ивээн тэтгэгчээр хөрөнгийн зах зээлийн идэвхтэй тоглогч, 20 мянган хувьцаа эзэмшигчтэй, 21 охин компанийн бүрэлдэхүүнтэйгээр хурдтай өсөж яваа “Ард санхүүгийн нэгдэл” ХК (Ард) ажиллаж, хүчирхэг Гүйцэтгэх захирал шалгаруулан авч, жилийн 200 сая төгрөгийн цалин, урамшуулал бүхий гэрээ байгуулахаа зарласан.

Энэ төрлийн нэвтрүүлгийг Монголдоо зориглон хийсэн “Монгол ТВ”-ийнхэнд үзэгчид “Хүлээлтийг давуулж чадлаа” хэмээн “онц” үнэлгээ өгөөд байгаа юм. Хүч тэнцүүхэн залуус ширүүн өрсөлдсөөр хасалтын цаг мөчтэй тулгарахад нэг, хоёроор нэвтрүүлгийг орхисоор байлаа. Гурав дахь дугаарт өгөгдсөн “Ард Лайф” ХХК-ийн даалгавар болох хувийн тэтгэврийн хуримтлалтай холбоотой хэсгээс нэвтрүүлгээ орхисон О.Амарболдын дэмжигчид түүнийг хасагдсанд сэтгэл дундуур байгаагаа цахим орчинд нилээд идэвхтэй илэрхийлсэн билээ.

О.Амарболдын дэмжигчдэд таатай мэдээ дуулгахад тэр “Ард”-д ажилладаг болжээ. Түүнээс ч илүү сонирхолтой нь хасагдсан даалгавар буюу хувийн тэтгэврийн хуримтлал санал болгодог “Ард Лайф” ХХК-ийн Үйл ажиллагаа хариуцсан захирлаар ажиллаж эхэлжээ. Тухайн даалгаварт багаа ахалж өрсөлдсөн тэрбээр даруу, соёлтой, эелдэг гээд олон “сайн” тодотголын эзэн болоод байсан ба хасагдах мөчид “Багтаа ялалт авчирч чадаагүйд намайг уучлаарай” хэмээн бурууг өөр дээрээ авсан нь дэмжигчдийн сэтгэл зүрхийг улам ч догдлуулаад авсан билээ.

“Аппрентис” нэвтрүүлэгт оролцохоос өмнө олон улсын болон дотоодын томоохон компаниудад гүйцэтгэх удирдлагын алба хашиж явсан туршлагатай түүнд тун боломжийн ажлын санал ирсэн ч сонгосон салбартаа үнэнч үлдэхээр шийдсэн гэдэг. Түүнээс чухам яагаад Азийн хөгжлийн банкийг биш “Ард Лайф” компанийг сонгосныг нь асуухад “Өнөөдрийг өөрчилж чадахгүй ч, маргаашийг өөрчилмөөр байна. Олон олон хүмүүсийн ирээдүйг гэрэлтэй байлгамаар байна” гэж хариулжээ. Урт биш хугацаанд үзэгчдийн хайр хүндэтгэлийг чамгүй татаж чадсан О.Амарболдод нийт монголчуудынхаа өмнөөс амжилт хүсч, гэгээлэг зорилго нь биелэхийг ерөөе.

ShareTweetShare
Previous Post

Хүнсний бөөний 24 төв өнөөдрөөс ажиллаж эхэллээ

Next Post

Ирэх сараас танхимын хичээл эхлүүлэх асуудлыг хүн амын 60 хувь дэмжиж 40 хувь эсэргүүцжээ

Next Post
Засгийн газар хуралдаж байна

Ирэх сараас танхимын хичээл эхлүүлэх асуудлыг хүн амын 60 хувь дэмжиж 40 хувь эсэргүүцжээ

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

2025-06-05
🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

2025-05-28
Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

2025-05-28
УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

2025-05-28
“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

2025-05-28
Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

2025-05-27
НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

2025-05-25
ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

2025-05-25
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

2025-05-25
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

2025-05-25
2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025-05-25
ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

2025-05-25
ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2025-05-25
www.oknews.mn

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

Биднийг дагаарай

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан