БШУЯ-наас ерөнхий боловсролын сургуулийн хичээлийг ирэх гуравдугаар сарын 1-нээс эхлүүлэх санал гаргаад буй. Тэгвэл энэ асуудал одоогоор шийдэгдээгүй гэж ЗГХМХГ-ын дарга Ц.Ганзориг мэдээллээ.
Тэрбээр ‘БШУЯ гуравдугаар сарын 1-нээс танхимаар хичээллүүлье гэдэг байр сууриа илэрхийлсэн. Харин УОК өргөтгөсөн тавдугаар хуралдаан өчигдөр болж, хуралдаанаар Шадар сайд дархлаажуулалтын ажил энэ сарын сүүлээр эхэлж, гурав, дөрөвдүгээр сард идэвхтэй явагдана. Энэ үед танхимаар хичээллүүлэх нь хүүхдэд маш эрсдэлтэй гэдэг байр сууриа илэрхийлсэн. Мөн сургуулиудыг дархлаажуулалтын байр болгох эцсийн шийдвэр гараагүй. Уг асуудлыг ЗГ, УОК-оос хэлэлцээгүй. Вакцинжуулалт хаана явагдах вэ гэдэг нь удахгүй зарлагдана’ гэлээ.