Монгол Улсад коронавирусийн эсрэг дархлаажуулалтыг хоёрдугаар сарын 23-наас эхлүүлэхээр ажиллаж байгаагаа Засгийн газар мэдээлсэн. Эхний ээлжинд ДЭМБ-аас албан ёсоор зөвшөөрөл олгосон Pfizer, АstraZeneca вакцинуудыг оруулж ирэх талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд хэлсэн бөгөөд хамгийн анхны тарилгыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөртөө хийлгэхээ мэдэгдээд буй.
Дээрх хоёр вакцин нь 90-ээс дээш хувийн үр дүнтэй байгаа.
Тэгвэл иргэд вакцины талаар ямар хандлагатай байгаа талаар iKon.mn “Та вакцинжуулалтад хамрагдах уу” гэсэн санал асуулга явуулжээ. Санал асуулгад нийт 7,177 хүн оролцсоноос хамгийн өндөр хувьтай хариулт нь “Вакцин үйлдвэрлэгчээс хамаарч шийднэ” хэмээн 56.7% нь хариулсан байна. Харин
- 21.2% нь “Хамрагдахгүй”
- 19.4% нь “Ямар ч тохиолдолд хамрагдана” гэжээ.