• Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
No Result
View All Result
www.oknews.mn
Advertisement
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
No Result
View All Result
www.oknews.mn
No Result
View All Result
Home Бусад

Тусгаарлагдах байрны сонголт 100-270 мянгын үнэтэй

2021-02-18
in Бусад
0
Л.Мөнхтүшиг: Ирэх сард БНСУ руу хоёр, БНТУ, Япон руу тус бүр нэг удаа нислэг үйлдэнэ

Ирэх сард хийх тусгай үүргийн нислэгийн талаар  ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг мэдээлэл өглөө.  Тэрбээр “Монгол Улсын  Засгийн газар, Улсын Онцгой комиссын ээлжит хурлаар гадаад улсаас иргэдээ татан авах ажлыг эрчимжүүлэх чиглэлийг өгсөн.

Энэ хүрээнд УОК-оос гадаад улсаас ирж байгаа иргэдийг тусгаарлах хоногийг бууруулах, тусгай үүргийн нислэгийн хуваарийг урьдчилан 2-4 сараар батлах, иргэд тусгаарлагдах зочид буудлаа  өөрсдөө сонгох, МИАТ компанийн тийзний үнийг бууруулах шийдвэр гарсан.

Гадаад улсаас ирэх иргэд хэрэв хүсвэл өндөр зэрэглэлийн зочид буудалд төлбөрөө төлөөд байрлах боломжтой. Өнгөрсөн хугацаанд гадаадын хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдийг тусгаарлаж байсан 9 буудалд 100-270 мянган төгрөгийн хооронд байрлуулах боломжтой. Гадаадаас ирж байгаа иргэдийг 10 хоног тусгаарлан давтан шинжилгээгээр хариу нь сөрөг гарвал  үлдсэн 4  хоногийг гэрт нь тусгаарлахаар  болсон.  Хоёрдугаар сард дөрвөн удаагийн нислэг хийхээр төлөвлөснөөс Сөүл, Токио руу нислэг үйлдсэн. Нэмж гурван удаагийн нислэг товлосон.

Маргааш Сөүл рүү, хоёрдугаар сарын 24-нд Турк улс руу, хоёрдугаар сарын 26-нд Сөүл рүү тусгай үүргийн нислэг үйлдэнэ. Үүнээс гадна хоёрдугаар сарын 27-нд Монгол Улсын хөл бөмбөг, жудогийн шигшээ багийн тамирчдыг тэмцээн  уралдаанд оролцуулах бэлтгэл сургуулилалтыг хангах  үүднээс Хүннү айр компани Казахстан руу нислэг үйлдэнэ. Дээрх онгоц буцахдаа Казахстаны Алматы хотоос 85 орчим монгол иргэнээ авчирна.

Гуравдугаар  сард  нийт  12 нислэг үйлдэнэ. Үүнээс  Сөүл рүү  зургаан удаагийн нислэг үйлдэхээс хоёр нь зөвхөн транзит юм. Гуравдугаар сарын 7-ны өдөр Япон улсад зарлагдсан онц байдал цуцлагдаж байгаа. Үүнтэй холбоотойгоор Японд хөдөлмөр эрхлэх зохих ангиллын визтэй болон тус улсад суралцах оюутнуудыг хилээр нэвтрүүлэх боломж нээгдэж байна. Үүнээс гадна өнгөрсөн хугацаанд ГХЯ болон НҮБ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд 800 орчим монгол иргэнд 3.16 тэрбум төгрөгийг тийз, тусгаарлах байрны зардалд тусламж болгон олгоод байгаа. Ирэх сард ч 30 иргэний нислэгийн тийз, тусгаарлах байрны зардлыг гаргуулахаар тохиролцоонд хүрсэн.

ShareTweetShare
Previous Post

ЭСЯ: КОВИД-19-ийн шинжилгээний бичиггүй иргэнийг тусгай үүргийн агаарын хөлөгт суулгахгүй

Next Post

Төрийн байгууллагууд машин, тавилга худалдаж авахгүй

Next Post
Төрийн байгууллагууд машин, тавилга худалдаж авахгүй

Төрийн байгууллагууд машин, тавилга худалдаж авахгүй

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

2025-06-05
🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

2025-05-28
Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

2025-05-28
УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

2025-05-28
“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

2025-05-28
Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

2025-05-27
НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

2025-05-25
ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

2025-05-25
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

2025-05-25
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

2025-05-25
2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025-05-25
ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

2025-05-25
ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2025-05-25
www.oknews.mn

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

Биднийг дагаарай

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан