• Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
No Result
View All Result
www.oknews.mn
Advertisement
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
No Result
View All Result
www.oknews.mn
No Result
View All Result
Home Дэд онцлох

COVID-19-ийн эсрэг вакцинжуулалтыг энэ явцаар хийвэл хүн амаа бүрэн хамруулахад 3.5 жил шаардагдана

2021-02-25
in Дэд онцлох
0
Иргэдэд шинжилгээ өгөх цаг болон байршлыг урьдчилан мэдэгдэж байна

LAKE SUCCESS, NY - MARCH 11: A lab technician begins semi-automated testing for COVID-19 at Northwell Health Labs on March 11, 2020 in Lake Success, New York. An emergency use authorization by the FDA allows Northwell to move from manual testing to semi-automated. (Photo by Andrew Theodorakis/Getty Images)

Засгийн газар уг вакцинжуулалтад хүн амынхаа 60%-ийг хамруулахаар төлөвлөсөн гэдгээ мэдэгдсэн. Тэгвэл энэ хурдаараа хэдийн хугацаанд төлөвлөсөн хүнээ бүрэн хамруулах боломжтойг бид тооцож үзэв.

Үндэсний статистикийн хорооны мэдээллээр 2020 оны арванхоёрдугаар сарын эцсийн байдлаар Монгол Улсын хүн амын тоо 3,358,800-д хүрсэн байна. Үүнээс вакцинжуулалтад 2 сая гаруй хүнийг хамруулах тооцоо гарч байгаа бөгөөд 4 сая гаруй тун вакцин шаардлагатай гэсэн үг.

Ийнхүү тооцвол 2 сая гаруй хүнийг вакцинжуулахад 1,295 өдөр буюу 3.5 жил зарцуулахаар харагдаж байгаа юм.

Засгийн газраас 2021 оны эхээр мэдээлж байснаар коронавирусийн эсрэг дархлаажуулалтад эрүүл мэндийн байгууллагын 12,000 орчим ажилтан оролцох бөгөөд тарилга хийх, гарч болох хүндрэлээс сэргийлэх, дархлаажуулалтын хамралтын түвшинг үнэлэх зорилгоор 8,000 орчим эмч, мэргэжилтнийг сургаж байгааг мэдээлж байв. 

Эрүүл мэндийн сайд С.Энхболд “Defacto club”-ийн хэлэлцүүлэгт оролцох үеэрээ 2021 онд хүн амынхаа 60%-ийг бүрэн дархлаажуулахаар төлөвлөснөө мэдээлсэн.

Хэрэв түүний мэдээлсэнчлэн энэ онд багтаж дархлаажуулалтаа дуусгана гэвэл цаашид өдөрт дунджаар 6,500 хүнийг вакцинжуулалтад хамруулах буюу одоогийн хүчин чадлаа хоёр дахин нэмэх шаардлагатай болох нь.

Одоогийн байдлаар манай улсад

  • БНЭУ-аас 150 мянган тун АстраЗенека вакцин
  • БНХАУ-аас 400 мянган тун Синофарм вакцин ирсэн(100 мянган тун нь тус улсын БХЯ-наас манай БХЯ-нд бэлэглэсэн) бол
  • ОХУ-аас эхний ээлжид 50 мянган тун Спутник V
  • КОВАКС хөтөлбөрийн хүрээнд Pfizer-ийн 25,740 тун вакцин ирэх тооцоотой байгааг Эрүүл мэндийн сайд С.Энхболд мөн мэдээлсэн.

ДЭМБ одоогоор ОХУ болон БНХАУ-ын вакцинд зөвшөөрөл олгоогүй байгаа тул манай улс хоёр хөршөөс хандивласан Спутник V болон Синофарм вакциныг ХӨСҮТ-ийн Биобэлдмэлийн төвд хадгалж, албан ёсоор зөвшөөрсний дараа ашиглах юм.

Эрүүл мэндийн сайд С.Энхбол иргэдээ вакцинд хамруулах эрэмбийн талаар

  1. Төр болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн ажилтан 56,000 хүн,
  2. цагдаа 53,000 орчим,
  3. 50-аас дээш насны өндөр настан, архаг хууч, суурь өвчтэй эрхтэн шилжүүлэн суулгасан, гемодиализ, дараагийнх нь үйл ажиллагаа тогтвортой байх салбарын 20 хувьд хийнэ гэж байв.

Харин өнөөдөр Засгийн газрын ХММГ-ын дарга Ц.Ганзоригийн мэдээлснээр Монгол Улсын стратегийн ач холбогдолтой салбар болох батлан хамгаалах, хил гааль, дэд бүтэц, эрчим хүч, харилцаа холбоо зэрэг салбарын ажилтан, албан хаагчдыг ДЭМБ-аас хүлээн зөвшөөрсөн АстраЗенека вакцинаар дархлаажуулж байгаа аж.

ShareTweetShare
Previous Post

Б.Лхагвасүрэн: 10.5%-ийн хүүтэй Репо санхүүжилтийг нэмэгдүүлж, 2021 онд ₮2 их наядыг олгохоор болсон

Next Post

Ардчилсан нам IV сард даргаа тодруулна

Next Post
АН: Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг Их хурлаас сонгоно

Ардчилсан нам IV сард даргаа тодруулна

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

2025-06-05
🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

2025-05-28
Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

2025-05-28
УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

2025-05-28
“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

2025-05-28
Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

2025-05-27
НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

2025-05-25
ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

2025-05-25
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

2025-05-25
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

2025-05-25
2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025-05-25
ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

2025-05-25
ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2025-05-25
www.oknews.mn

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

Биднийг дагаарай

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан