Улсын хоёрдугаар төв эмнэлгийн дэргэд 50 ортой хүүхдийн эмнэлэг шинээр ашиглалтад орлоо. Тус эмнэлэг ашиглалтад орсноор Улаанбаатарын зүүн бүсийн дөрвөн дүүрэг, таван аймагт лавлагаа шатлалын тусламж үйлчилгээ үзүүлнэ. Баянзүрх дүүрэгт 150 мянган гаруй хүүхэд амьдардаг. Энэ эмнэлэг ашиглалтад орсноор дүүргийн эмнэлгийн ачааллыг бууруулахад тустай. Эмнэлэгт шаардлагатай бүх тоног төхөөрөмжийг суурилуулсан. Бид хүүхдийн дөрвөн эмч, найман сувилагчтай үйл ажиллагаагаа эхэллээ. Цаашдаа хүний нөөцөө нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. УХТЭ-ээр үйлчлүүлж буй иргэдийн хүүхдүүд өнөөдөр нээлтээ хийж буй эмнэлгээр үйлчлүүлнэ. Мөн дээрээс нь БЗД-ийн хүүхдүүдэд үйлчилгээ үзүүлнэ. Тус эмнэлэг хүүхдийн мэс заслаас бусад үйлчилгээг үзүүлнэ.
Тус эмнэлэг дараах үйлчилгээг үзүүлнэ.
- Амбулаторийн нарийн мэргэжлийн үзлэг,
- Яаралтай тусламж,
- Хэвтэн эмчлүүлэх,
- Эрчимт эмчилгээ,
- Товлолын дархлаажуулалт,
- Нярайн эргэлт,
- Хүүхдийн эрүүл мэндийн боловсрол зэрэг олон талын тусламж үйлчилгээ багтана.БНХАУ-ын “Энхтайван хөгжлийн сан” маш олон жилийн турш Монгол Улсад сайн дурын ажил хийж ирсэн. Жил бүр нэг төсөл хэрэгжүүлдэг. Манай засгийн газар, Элчин сайдын яамнаас тус сангийн үйл ажиллагааг бүх талаар нь дэмжих болно. Ер нь ТББ хоорондын хамтын ажиллагаа бол ард түмэнд хүртээмжтэй байдаг. Цаашид энэ чиглэлээр хамтын ажиллагааг улам нэмэгдүүлэх талаар холбогдох албаныхан онцолж байлаа.
Эмнэлгийн барилгын зардал, тоног төхөөрөмжийн өртөг зэрэг багтсан нийт төсвийг БНХАУ-ын “Энхтайван хөгжлийн сан” гаргасан. Эмнэлгийн барилга 500 мянган ам.доллар, доторх бүх тоног төхөөрөмж нь 150 мянган ам.долларын төсөвтэй.
50 хүүхдийн ортой эмнэлэг ашиглалтад орсноор дүүргийн эмнэлгийн ачааллыг 20 хувиар бууруулна хэмээн тооцож байна. Сонгино-Хайрхан дүүргийн жишиг дүүргийн эмнэлэгт энэ долоо хоногт Улсын комисс ажиллана. Ингээд ирэх сараас үйл ажиллагааг нь эхлүүлэхээр зорьж байна. Яармагт барьж, Улсын комиссын шалгалтаар орсон 300 ортой эмнэлэг арванхоёрдугаар сараас үйл ажиллагаагаа эхэлнэ. Томуугийн дэгдэлтийн үе энэ сарын 15-наас эхэлж байна. Үүнтэй холбоотойгоор бэлтгэл ажлыг хангах шаардлагатай байна. УКТЭ жилдээ амбулаториор 18 мянга, хэвтэн эмчлэхээр 2000 хүүхдэд үйлчлэх боломжтой боллоо. Ингэснээр зүүн чиглэлийн дүүргийн эмнэлгүүдийн ачааллыг 20 хүртэл хувиар бууруулахад нөлөөлнө хэмээн нээлтийн үйл ажиллагаанд оролцсон албаныхан онцолж байв.