• Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
No Result
View All Result
www.oknews.mn
Advertisement
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
No Result
View All Result
www.oknews.mn
No Result
View All Result
Home Редакцийн сонголт

Хан-Уул, Баянзүрх дүүрэгт дархлаажуулалтад ажиллаж буй эмч нарт илүү цагийн хөлс олгоогүй байгааг шийдвэрлэх үүрэг өгөв

2021-03-15
in Редакцийн сонголт, Эрүүл мэнд
0
С.Энхболд: 46 хүнээс Covid-19 илэрсний хоёр нь масс дундаас батлагдсан

Эрүүл мэндийн сайд С.Энхболд COVID-19 өвчний эсрэг дархлаажуулалтын ажлыг гүйцэтгэж буй Нийслэлийн эрүүл мэндийн газар, Дүүргийн эрүүл мэндийн төвийн дарга нартай 2021 оны гуравдугаар сарын 14-нд цахимаар уулзав.

улзалтаар вакцинжуулалтад тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэх арга замын талаар зөвлөлдлөө. Тухайлбал зарим дүүрэг эмч нарын ачааллыг тэнцвэржүүлж, сэлгэн ажиллуулах хэлбэрээр эмчийг амраах цаг гаргаж өгч байна. Мөн зарим дүүрэг эмч нарын илүү цагийн хөлсийг яамнаас шийдсэн дор нь хуваарилж, эмч нарын гарт өгчээ. Иймээс сайн ажиллаж буй дүүргийн удирдлагын ажлаас бусад нь суралцаж асуудлыг түргэн шуурхай шийдвэрлэх чиглэлд анхаарч ажиллахыг Эрүүл мэндийн сайд С.Энхболд анхаарууллаа.

COVID-19 өвчний хүрээнд зохион байгуулагдсан өмнөх арга хэмжээнд оролцсон Дүүргийн эрүүл мэндийн төвийн эмч, өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нарын илүү цагийн мөнгийг 2021 оны хоёрдугаар сарын 23-ны өдөр Эрүүл мэндийн сайд тушаал гарган Нийслэлийн эрүүл мэндийн газарт шилжүүлсэн. Гэтэл зарим дүүрэг нь 2021 оны хоёрдугаар сарын 28-нд эмч нартаа илүү цагийн хөлсийг шилжүүлсэн байна. Нэг хэсэг нь гуравдугаар сарын 5-н гэхэд илүү цагийн ажлын хөлсийг эмч нарын дансанд шилжүүлжээ.

Харин Хан-Уул, Баянзүрх дүүргийн хувьд эмч нарт илүү цагийн хөлсийг олгоогүй байна. Баянзүрх дүүргийн хэд хэдэн вакцинжуулалтын цэгээр ороход эмч нар илүү цагийн мөнгөө авч чадаагүй гэдгээ хэлж, шийдэж өгөхийг хүслээ. Энэ асуудлыг нэн яаралтай буюу 2021 оны гуравдугаар сарын 15-н гэхэд шийдвэрлэх чиглэлийг Баянзүрх болон Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн төвийн дарга нарт Эрүүл мэндийн сайд С.Энхболд үүрэг болгов.

Өдөрт 15 мянга орчим иргэнийг вакцинжуулах ажлыг хийж буй. Энэ үед эмч нарын ачааллыг анхаарч зохион байгуулалтаа хийхийг эмнэлгийн удирдлагуудад зөвлөв. Цаашид хоёр дахь тунг хийж эхлэх үед вакцинд өдөрт хамруулах хүний тоо нэмэгдэнэ. Иймээс ачаалал өсөх учраас хаана хаанаа анхааралттай байж, алдаа гаргахгүй, зохион байгуулалтаа маш сайн хийж ажиллах шаардлагатай байгааг Эрүүл мэндийн сайд С.Энхболд анхааруулж, зохих арга хэмжээг шуурхай авч ажиллахыг чиглэл болгосон юм.

ShareTweetShare
Previous Post

МАН-ын бүлэг: Оюутолгойн гэрээг сайжруулахад анхаарч ажиллана

Next Post

Г.Занданшатар: Ардчилал, хүний эрхийн чиглэлд УИХ манлайлна

Next Post
Г.Занданшатар: Ардчилал, хүний эрхийн чиглэлд УИХ манлайлна

Г.Занданшатар: Ардчилал, хүний эрхийн чиглэлд УИХ манлайлна

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

2025-06-05
🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

2025-05-28
Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

2025-05-28
УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

2025-05-28
“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

2025-05-28
Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

2025-05-27
НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

2025-05-25
ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

2025-05-25
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

2025-05-25
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

2025-05-25
2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025-05-25
ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

2025-05-25
ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2025-05-25
www.oknews.mn

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

Биднийг дагаарай

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан