УИХ-ын гишүүн Н.Учрал хоёр сар гаруйн хугацаанд Улсын хоёрдугаар төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. Биеийн байдал нь сайжрахгүй сэхээнд байсан тул Солонгос улс руу эмчлүүлэхээр явсан. Тус улсад хоёр сар гаруйн хугацаанд эмчлүүлсэн тэрбээр бие нь сайжирч, энэ сарын 12- ны өдөр эх орондоо ирлээ.
Тэрбээр эх орондоо ирж, тусгаарлалтад орсон байна.