• Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
No Result
View All Result
www.oknews.mn
Advertisement
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
No Result
View All Result
www.oknews.mn
No Result
View All Result
Home Боловсрол

Жил бүр 5,000 оюутныг сургах Энэтхэгийн сургалтын төвийн барилгын ажлыг хүлээхгүй, өөр шийдлээр эхлүүлэх тухай ярилцав

2021-03-16
in Боловсрол, Редакцийн сонголт
0
Жил бүр 5,000 оюутныг сургах Энэтхэгийн сургалтын төвийн барилгын ажлыг хүлээхгүй, өөр шийдлээр эхлүүлэх тухай ярилцав

УИХ-ын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өнөөдөр Бүгд Найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мохиндер Пратап Сингхтэй уулзлаа.

Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан цар тахлын үед хүн амаа вакцинжуулах ажилд Энэтхэг улс бодитой дэмжлэг үзүүлсэнд талархаж буйгаа илэрхийлээд Энэтхэгээс вакцин авахад элчин сайдын хувь нэмэр их байсныг онцоллоо.

Мөн Боловсрол, шинжлэх ухааны сайдын ажлыг авснаас хойш эхний ээлжид ковидын үеийн хичээлийн хоцрогдлыг арилгах тухайд онцгой анхаарч байгаа. Судалгаагаар 174 мянган хүүхэд хичээлийн хоцрогдолтой байна. Энэ нь Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын 26 хувь юм.

Хэрвээ он дуустал хичээл сургуулийг нээхгүй бол бүтэн 2 жилийн хоцрогдол бий болно. Энэ Монголын ирээдүйд маш их хохиролтой болохыг Дэлхийн банкны хийсэн судалгаа сануулсан гэлээ. Иймээс энэ ажилд хамтарч, дэмжиж ажиллахыг хүслээ.

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан энэ Засгийн газрын нэг том зорилт бол боловсролын реформ. Иймээс салбарын багц хуулиудыг удахгүй өргөн барьж энэ хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр төлөвлөж байна гэлээ. Монгол Улсын Засгийн газар, Энэтхэг Улсын Засгийн газар хоорондын төсөл хөтөлбөрүүдийг эрчимжүүлэхэд онцгой анхаарахаа мэдэгдлээ.

Багш нарын англи хэлний хөтөлбөрийг эрчимжүүлэн, цахимаар хичээлийг оруулах боломжтой

Энэтхэг улсаас Монгол Улсад  суугаа Элчин сайд М.П.Сингх боловсрол, шинжлэх ухааны сайдын ажлыг боломжит бүх аргаараа дэмжин ажиллахаа хэлээд сүүлийн 2 жил Энэтхэг улсаас олгох тэтгэлэгийн тоо нэмэгдсэн болохыг дурдлаа.

Мөн багш нарын англи хэлний хөтөлбөрийг эрчимжүүлэн, цахимаар хичээлийг оруулах боломжтой гэлээ. Үүнээс гадна Энэтхэг улсын хөнгөлөлттэй зээлээр барьж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн Монгол инженер, мэргэжилтнүүдийг сургах ажил амжилттай үргэлжилж байгааг тодотголоо.

Жил бүр 5,000 оюутныг сургах Энэтхэгийн Мэдээлэл, харилцаа холбооны технологи, аутсорсингийн сургалтын төвийг Улаанбаатар хотод барьж байгуулах гэрээг Монгол, Энэтхэгийн тал байгуулсан.  Уг сургалтын төвийн ажлыг эрчимжүүлэх, заавал барилгын ажлыг хүлээхгүй өөр гарц шийдэл олж эхлүүлэх шаардлагатай байгаа талаар талууд санал солилцов хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

ShareTweetShare
Previous Post

Ж.Мөнхбатыг Байнгын хорооны даргад нэр дэвшүүлэхийг дэмжлээ

Next Post

Сүхбаатар аймагт байгалийн аюулт үзэгдлийн улмаас сураггүй болсон иргэнийг эсэн мэнд олжээ

Next Post
Сүхбаатар аймагт байгалийн аюулт үзэгдлийн улмаас сураггүй болсон иргэнийг эсэн мэнд олжээ

Сүхбаатар аймагт байгалийн аюулт үзэгдлийн улмаас сураггүй болсон иргэнийг эсэн мэнд олжээ

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

2025-06-05
🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

2025-05-28
Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

2025-05-28
УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

2025-05-28
“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

2025-05-28
Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

2025-05-27
НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

2025-05-25
ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

2025-05-25
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

2025-05-25
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

2025-05-25
2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025-05-25
ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

2025-05-25
ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2025-05-25
www.oknews.mn

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

Биднийг дагаарай

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан