• Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
No Result
View All Result
www.oknews.mn
Advertisement
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
No Result
View All Result
www.oknews.mn
No Result
View All Result
Home Бусад

Хувийнхны оруулж ирсэн ‘Спутник-V’-ыг Засгийн газар худалдаж авна

2021-03-17
in Бусад
0
ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ДАГУУ ДӨРӨВДҮГЭЭР САРААС ХҮН АМЫН ДУНД ВАКЦИНЖУУЛАЛТ ЭХЛҮҮЛНЭ

Covid-19  халдварын эсрэг  вакцин хүн төрөлхтөнд найдвар төрүүлж, улс орнууд эдийн засгаа сэргээх боломж хэмээн харж буй. Монгол Улсын хувьд Энэтхэг улсаас 150 мянган тун АстраЗенека вакциныг хоёрдугаар сарын 23-нд хүлээн авснаар вакцинжуулалт эхэлсэн. Ерөнхийдөө нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын ажилтнуудын 73 хувийг вакцинжуулалтад хамруулжээ. Цаашид акцинд хамрагдаагүй бусад хүнийг хуваарийн дагуу үргэлжлүүлэн хамруулах юм.

Үүнээс гадна вакцинжуулалтыг эрчимжүүлэхэд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа чухал байгаа юм. Тиймдээ ч ‘Монгол эм импекс концерн’ компани ‘Спутник-V’ вакцин, ‘Монос’ компани ‘Астразенека’ вакцин оруулж ирэх хүсэлтээ Эрүүл мэндийн яаманд өгсөн талаар мэдээлсэн билээ. Тодруулбал, ‘Монгол эм импекс концерн’ эхний ээлжийн 10 мянган тун ‘Спутник-V’ вакциныг хоёрдугаар сарын 27-нд оруулж ирээд ЭМЯ-д хүлээлгэн өгчээ. Үүнээс тодорхой тооны тунг Засгийн газарт хандивласан бөгөөд үлдсэн тунг ‘Интермэд’ эмнэлэгт нийлүүлсэн байна.

‘Интермед’ эмнэлэг гуравдугаар сарын 9-нд тодорхой бүлэгт вакцинжуулалтыг хийж эхэлсэн бөгөөд гуравдугаар сарын 16-нд ‘Монгол эм импекс концерн’ компаниас захиалан авсан ‘Спутник-V’ вакцины эхний ээлжийн тунг хийж дуусчээ.  

Вакцинд хамрагдахтай холбоотой дуудлага нь эмнэлгийн лавлагааны төвийн үйл ажиллагаанд саад учруулах хэмжээний ачаалал үүсгэсэн гэдгийг албаныхан хэлж байна. Тиймээс “Интермед” эмнэлэг вакцины дараагийн захиалгыг нийлүүлэгчтэй баталгаажуулах талаар ажиллаж байгаа бөгөөд тодорхой болсон үед иргэдийг сайн дурын дархлаажуулалтад төлбөртэй хамруулна гэдгийг мэдэгдлээ.

‘Монгол эм импекс концерн’ компанийн хувьд  ирэх долоо хоногийн сүүлээр ОХУ-аас ‘Спутник-V’ вакцины 10 мянган тунг оруулж ирэх бөгөөд  дээрх татан авалтад Засгийн газраас худалдан авах гэж буй вакцины захиалга, мөн хувийн хэвшлийн байгууллагуудын вакцин багтжээ. Тус компани сардаа 100-200 тун вакцин авчрах төлөвлөгөөтэй байгаа аж.

ВАКЦИНЫ ХЭРЭГЛЭГЧДЭД ОЧИХ ҮНИЙГ НЭГДСЭН БАЙДЛААР ТОГТООНО

‘“Монгол эм импекс концерн’ ХХК-ийн гадаад харилцаа хамтын ажиллагааны газрын захирал  Б.МӨНХ-ЭРДЭНЭ:

-Өнөөдрийн байдлаар дэлхийн 40 гаруй улс “Спутник-V” вакцинд зөвшөөрөл олгосон. Олон улсад ‘Спутник-V’ вакцины нэр хүнд нь өсөхийн хэрээр эрэлт их болж, нөөц нь багасч байна. Өндөр хөгжилтэй орнууд их хэмжээгээр захиалж байна. Вакцин оруулж ирэхэд тээвэрлэлтийн нөхцөлийг маш сайн хангах ёстой. Үйлдвэрээс нь очиж авч, -18 градусаас доош орчинд тээвэрлэнэ. Хувийн хэвшил вакцин оруулж ирэхэд багагүй хүндрэл бэрхшээл тулгарч байна. Тодруулбал, шууд нислэг байхгүй учраас БНСУ-аар дамжуулан вакцин авч ирж байгаа. Бид олон улсын стандартыг хангасан том тээвэр зуучийн компанитай хамтарч ажиллаж байгаа учраас тулгарсан асуудлуудаа зохицуулаад явж байна. Бидний хувьд энэ үйл ажиллагааг бизнес гэж харахгүй байгаа. Энэ нь цэвэр нийгмийн хариуцлагын асуудал юм.

Гэхдээ  хувийн хэвшил вакцин оруулж ирж байгаа тохиолдолд вакцины савлагаа боодол,  тээвэрлэлт, экспортын бүрдүүлэлт зэрэг зардлаа шингээн улсын болон хувийн эмнэлгүүдэд хүлээлгэж өгнө. Улсын эмнэлэг  нэгдсэн байдлаар худалдан авалтаа хийгээд иргэдийг үнэгүй вакцинжуулах байх.

Харин хувийн эмнэлгүүд вакцин хийж эхэлсэн тохиолдолд вакцин оруулж ирсэн үйл ажиллагааны зардал, эмнэлгийн байгууллагын ажилтнуудын зардал шингэн хэрэглэгчдэд очих үнийг нэгдсэн байдлаар тогтооно.

Монгол Улс иргэдээ вакцинжуулж эхэлсэн Ази тивийн гурван улсын нэг. Вакцины уралдаанд Монгол Улс хойгуур суугаагүй.  Вакцин оруулж ирж байгаа ААН-үүдийн гол зорилго нь улсынхаа ачаанаас хөнгөлөх, нийт иргэдээ вакцинжуулж  эдийн засгаа эргэлтэд оруулан энгийн амьдралдаа шилжих юм.

ShareTweetShare
Previous Post

‘Moderna’ вакцинаа хүүхдүүд дээр туршиж эхэлжээ

Next Post

Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр мэндчилгээ дэвшүүллээ

Next Post
Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр мэндчилгээ дэвшүүллээ

Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр мэндчилгээ дэвшүүллээ

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

2025-06-05
🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

2025-05-28
Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

2025-05-28
УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

2025-05-28
“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

2025-05-28
Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

2025-05-27
НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

2025-05-25
ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

2025-05-25
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

2025-05-25
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

2025-05-25
2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025-05-25
ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

2025-05-25
ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2025-05-25
www.oknews.mn

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

Биднийг дагаарай

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан