2020 оны Улсын Их Хурлын ээлжит сонгуулиар Сонгинохайрханчууд маань дахин итгэл хүлээлгэж хамгийн өндөр буюу 53651 хүний саналаар УИХ-д дахин илгээсэн билээ. Сонгуулиас хойшхи хугацаанд болон УИХ-ын намрын ээлжит чуулганы хугацаанд СХД-ийн 28-р тойрог буюу сонгогдсон тойрогтоо хийж хэрэгжүүлсэн ажлынхаа цахим тайланг та бүхэндээ тайлагнаж байна. Хэдийгээр тодорхой хугацаанд хүнд өвчний улмаас өөрийн биеэр ажиллах боломжгүй байсан ч миний ажлын алба жилийн төлөвлөгөөнд тусгагдсан ажлаа цаг алдалгүй хийж хэрэгжүүлсээр ирсэн юм.Итгэл хүлээлгэж, үргэлж дэмжиж, хайрлаж байдаг Сонгинохайрханчууд та бүхэндээ БАЯРЛАЛАА.