Монгол Улсын хэмжээнд 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар төллөвөл зохих хээлтэгчийн 1,1 сая буюу 4,8 хувь нь төллөж, 1 сая төл хүлээн авч, төл бойжилт 97 хувьтай байна.
Мал аж ахуйн өвөлжилт, хаваржилтын хүндрэлээс сэргийлэх, эх малыг өнжөөж төллүүлэх, үржлийн нас гүйцээгүй малыг нийлүүлэгт оруулахгүй байх зөвлөмж чиглэлийн хүрээнд Монгол Улсын хэмжээнд оны эхний нийт эх малын /27,9 сая/ 82,1 хувь буюу 22,9 сая эх мал нийлүүлэгт орсон байна.
Улсын хэмжээнд мал төллөлт жигдэрч байгаатай холбогдуулан мал төллөлт, төл бойжилтын мэдээг орон нутгийн мэргэжлийн байгууллагаас долоо хоног бүр авч эхлээд байна.