• Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
No Result
View All Result
www.oknews.mn
Advertisement
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
No Result
View All Result
www.oknews.mn
No Result
View All Result
Home Бусад

Г.Амгаланбаяр: Монголын говьд Марс руу явах хүнийг бэлтгэх бааз байгуулна

2021-03-24
in Бусад, Нийгэм
0
Г.Амгаланбаяр: Монголын говьд Марс руу явах хүнийг бэлтгэх бааз байгуулна

Монгол залуус нэгдэж “Марс-V” төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Тэд Монголын говьд Марс гараг руу нисэх хүмүүсийг бэлтгэх сургуулилтын бааз, сансрын судалгааны чөлөөт бүс байгуулахаар хоёр дахь жилдээ ажиллаж байна.

Ингэснээр манай улсад жилд дунджаар 20 тэрбум төгрөгийн орлого орж ирэх тооцоо гарчээ. Дэлхийд -42 хэм хүрдэг хамгийн хүйтэн говь зөвхөн Монголд байдаг. Энэ нь Марс гаргийн нөхцөл байдалтай ижил гэдгийг олон улсын эрдэмтэд баталжээ. Марс гаргийг эзэмших нь хүн төрөлхтний ойрын зорилт юм. Тэгвэл сансар огторгуйг эзэмших хамтын мөрөөдлийг биелүүлэхийн тулд Марс руу нисэх хүнээ бэлтгэх орчин хамгийн чухал тул тухайн орчныг “Марс-V” төслийнхөн бий болгохоор зорьж байна. Энэ нь эдийн засгийн их өгөөжтэй. Төслийн судалгаанд 200 гаруй залуу ажиллаж 2800 хүн сайн дураар нэгдээд байна.

“Марс-V” төслийн хүрээнд аялал жуулчлалыг ч давхар хөгжүүлэх боломжтой. Учир нь Монголын говийн орчин яг Марс дээр байгаа юм шиг мэдрэмжийг төрүүлэх юм. Ингэснээр сансарт нисэх, шинэ гараг дээр очих нь зөвхөн сансрын нисэгчдэд олдох ховор завшаан биш болон хувирна. Энэхүү байгалийн ховор зохилдлогоо зөвхөн Монголын говьд байгаа гэдгийг залуус онцолж байв.

“Марс-V” төслийн гүйцэтгэх захирал Г.Амгаланбаяр хэлэхдээ, “Хүн төрөлхтөн Марс руу хүнтэй хөлөг илгээхээр зорьж байгаа. Хүнээ бэлдэе гэхээр дэлхий дээр байгаа Марстай хамгийн адилхан нөхцөлд бэлдэх ёстой. Түүнийг нь Монголын говь гэж бид танилцуулж чадна. Марс гэж ярихаар хүмүүс сансарт, хол гэж ойлгоод байна. Уг нь бидэнд хамгийн ойр байгаа юм. Бид мэдэхгүй чадахгүй зүйлээ хийгээгүй, өөрсдөдөө байгаа зүйлээ дэлхийд санал болгож байна. Бид Марс явах хүнийг бэлдэх бааз, хүн төрөлхтөнд зориулсан дасан зохицож амьдардаг бааз байгуулах юм. Манай улс бусад орны хийдэг зүйлийг улсдаа хийж дэлхийд өрсөлдөх нөөц боломж хязгаарлагдмал. Харин давуу талаа гаргаж ирснээр шинжлэх ухааны салбарт болон эдийн засагт ч үр өгөөжтэй” гэв.

Одоогоор тус төслийн баг зургаан аймаг дамнасан бүс нутгийн судалгааг хийж байгаа аж.

ShareTweetShare
Previous Post

Завханд 4 сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, хөл хорио тогтоолоо

Next Post

‘Telegram’ бонд гаргах замаар 1 тэрбум ам.доллар босгожээ

Next Post
‘Telegram’ бонд гаргах замаар 1 тэрбум ам.доллар босгожээ

'Telegram' бонд гаргах замаар 1 тэрбум ам.доллар босгожээ

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

2025-06-05
🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

2025-05-28
Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

2025-05-28
УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

2025-05-28
“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

2025-05-28
Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

2025-05-27
НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

2025-05-25
ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

2025-05-25
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

2025-05-25
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

2025-05-25
2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025-05-25
ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

2025-05-25
ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2025-05-25
www.oknews.mn

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

Биднийг дагаарай

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан