Ховд аймгийн Манхан суманд өчигдөр ингэ ихэрлэжээ.
Тодруулбал, гуравдугаар сарын 24-нд Манхан сумын Баянгол багийн малчин Н.Нямдаваагийн хотонд ихэр ботго мэндэлсэн байна. Малчин Н.Нямдаваагийн тэмээн сүргээс дөрвөн настай хүрэн зүсмийн ингэ нь ихэрлэсэн аж.
Малчин Н.Нямдаваагийн тухайд сүүлийн 21 жилийн турш тэмээ маллаж, олон түмэндээ танигдсан нэгэн юм.
Өнгөрсөн 2020 онд тус аймгийн Чандмань суманд ингэ ихэрлэсэн байдаг.