Шведийн нийслэл Стокгольм хотод Уран Гулгалтын 2021 оны Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн болж өндөрлөлөө.
Тэмцээнд ОХУ-ын баг тамирчид гурван алт, нэг мөнгө, хоёр хүрэл, нийт зургаан медаль хүртэж, бусад өрсөлдөгчдөөсөө хол тасархай тэргүүлжээ.
Дэд байранд нэг алт, нэг мөнгөн медальтай АНУ, гутгаар байранд нэг мөнгө, нэг хүрэл медальтай Япон улс тус тус орсон байна.
Тэмцээний сүүлчийн өдөр Оросын хос Виктория Синицина, Никита Кацалапов нар мөсөн дээрх бүжгийн төрөлд нийт 221.17 оноо (ритмт бүжгээр 88.15, чөлөөт бүжгээр 133.02) авч, алтан медалийн болзол хангажээ.
Хамгийн сүүлд Оросын бүжгийн хос 2009 онд дэлхийн аварга болж байсан юм.