Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж байна.
УОК-оос бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэхгүй байх саналаа Засгийн газрын хуралд танилцуулсан байна.
Ингэснээр дөрөвдүгээр сарын 3-18-ны хооронд хатуу хөл хорио тогтоохгүй байхаар шийдвэр гарчээ.
Энэ талаар эх сурвалж “Засгийн газрын хуралдаанаар дөрөвдүгээр сарын 3-18-ны хооронд одоогийн гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэрэглэлийг ахиулахгүй буюу хатуу хөл хорио тавихгүй байх шийдвэр гаргалаа. Гэхдээ зарим салбар, ААН-н үйл ажиллагааг хязгаарлахаар болов. УОК-оос дэлгэрэнгүй мэдээлэл өгнө. ЗГ-ын хуралдаан дуусаагүй дараагийн асуудлуудаа хэлэлцэж байна” хэмээн мэдээллээ.